"Бидний Цөөхөн Монголчууд" Солонгост 2023

О.Шүрэнцэцэг
2022/12/17

"Ядамын Мөнхчулуун" сан, МҮОНРТ, Юнител группээс хамтран 21-р зууны нүүдэлчдийн ахуй амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ уламжлалт ёс зан заншил, биет болон биет бус соёлын өв, Монгол угсаатны онцлог өнгө төрхийг орчин үеийн техник технологиор баримтжуулж, мэдээллийн цогц архив бий болгож хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой "Бидний Цөөхөн Монголчууд" төслийг 2017 оны 03 сарын 02-ны өдрөөс эхлүүлэн амжилттай хэрэгжүүлээд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар бид Монгол улсын 8 аймагт хүрч ажилласны дээр МУ-ын ГХЯ-тай хамтран ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг,  Халимаг, Тува, Буриад, Агын тойрог,  Москва хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Хөххот, Япон улсын 7 хот, мужуудад  тус тус хүрч энэ цагийн нэгдсэн түүхэн архивтаа хамруулсан билээ.
  
Манай бүтээлүүд олон нийтэд нээлттэй байх зорилгын хүрээнд хоёр удаагийн нийт 1,200 гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж хамтын ажиллагааны хүрээнд олон улсад Монгол улсыг сурталчилан таниулах зорилгоор Гадаад Харилцааны Яаманд тухай бүрт нь хандивлаж ирсэн, үндэсний газар зүйн мэдлэгийг өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилготой шинжлэх ухаан, боловсролын “National Geographic” байгууллагатай хамтарсан  англи, монгол тайлбартай анхны гэрэл зургийн номоо хэвлүүлж цахим сүлжээ,  “Бидний Цөөхөн Монголчууд” телевиз ,  МҮОНРТ болон бусад телевизийн сувгуудаар   контентуудаа тасралтгүй олон нийтэд хүргэж ирсэн.

“Бидний Цөөхөн Монголчууд” төсөл нь цар тахлын улмаас хэсэг хугацаанд завсарласны дараа 2023 оныг төслийн зүгээс Солонгосын жил, БНСУ-д бүхэлд нь зориулах зорилго тавин бэлтгэл хангаж байна. БНСУ-д оршин суугаа нийт Монгол туургатан иргэдэд хүрч нэг жилийн хугацаанд ажиллахаар төлөвлөөд байна. БНСУ-д ажиллах хугацаанд нийт 27,000 километр орчим  замыг туулж монголчууд хамгийн ихээр төвлөрсөн томоохон 9 муж хот, тэдгээрийн дагуул хот тосгодод 4 улирлын туршид 180 хоногт 8 хүний бүрэлдэхүүнтэй, нийт 500 орчим гэр бүл, иргэд, төрийн болон олон нийтийн байгууллагуудтай уулзаж "Зоригтын цаг", "Их Нүүдэл", "Баярлалаа Камсахамнида", "Монгол зүрхтэй Жангум" зэрэг баримтат болон урлаг уран сайхны болон шууд дамжуулалтын нэвтрүүлэгүүд, мөн "Бидний Цөөхөн Монголчууд" Солонгост гэрэл зургийн ном, гэрэл зургийн үзэсгэлэн, цахим фото зураг зэргээр олон нийтэд хүргэж түүхчлэх болно.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21