САЙД З.МЭНДСАЙХАН БУЛГАН, СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Ц.Цэрэнбадам
2022/08/14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл хамтарсан баг томилолтын хоёр дахь өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр, Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллалаа. 

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд техникийн дундын үйлчилгээг бий болгоход тохиромжтой Булган аймаг энэ жил 40 мянган га-д улаанбуудай, 8500 га-д тосны ургамал, 1800 га-д малын тэжээл, 370 га-д жимс жимсгэнэ тариалжээ. Улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна. Аймгийн хэмжээнд 220 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байсан ч 140 га-р нэмэгдүүлж, нийт 363 га талбайд тариалсан байна. Тус суманд орон нутгийн онцлогт тохирсон 10 төрлийн сортыг амжилттай туршиж байгаа юм.  Тариалан эрхлэх таатай нөхцөл, бүх талын боломж бий хэдий ч тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тариаланчид хэлж байлаа. Байрлалын хувьд Хишиг-Өндөр суманд дундын техник үйлчилгээг бий болгох нь хамгийн тохиромжтой тул ямар боломж шийдэл байгаа талаар томилолтын баг тариаланчидтай ярилцаж, санал солилцлоо.

Булган аймагт хүнсний ногооны тариалалт 140 га-гаар нэмэгджээ 

Сайд З.Мэндсайхан Булган аймгийн Сэлэнгэ сумын тариаланчидтай уулзах үеэрээ хаврын тариалалт, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотойгоор Засгийн газраас ямар бодлого шийдвэр гарган хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Төр засгаас гаргасан шийдвэр орон нутагт, яг хөрсөн дээрээ төдийлөн сайн хэрэгжихгүй байгааг тариаланчид хэлж байв. Тухайлбал, гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олголт, энэ намрын улаанбуудайн үнэ өртөг, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, тариалан эрхлэх газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Хөнгөлөлттэй зээлийн тухайд 8-р сарын 1-ний байдлаар хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 27 тэрбум, газар тариалан эрхлэгчдэд 70 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гүйцэтгэл чамлахааргүй байгаа ч зээл яг эздэдээ хүрч байгаа эсэхийг нягтлах шаардлагатайг тариаланчид анхааруулж байсан юм.

Хэдийгээр тариаланчид, төр засаг гээд бүх л шатандаа амаргүй цаг үед ажиллаж байгаа ч харилцан ойлголцож, нэгдсэн зорилго чиглэлтэй байх нь чухал болохыг сайд З.Мэндсайхан тодотгож байлаа. 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг 

Газар тариалан өндөр хөгжсөн Цагааннуур сум нийт 53 мянган га эргэлтийн талбайтай, улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг. Энэ жил нийт 38.6 мянган га-д үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалжээ.

Томилолтын баг буудайн үнэ, борлуулалт, лабораторийн шинжилгээ, ажиллах хүчин, тариан талбайг хашаажуулах, салбарт шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, буудайн үр үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэл болон экспортын боломж, хөнгөлөлттэй зээл олголтыг тогтворжуулах, хүнсний ногооны агуулах, борлуулалт зэрэг өргөн хүрээнд ярилцаж, харилцан санал солилцлоо.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр