Нүүсний хулгайч “Цол” хүртсэн “Ажнай” Д.Бат Эрдэнэ

Ц.Цэрэнбадам
2022/12/13

Өнөөдөр АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг зарласан. Энэ жагсаалт дотор “Ажнай” хочит Д.Бат Эрдэнэ нэрлэгдээд байна.  Тэрээр орон нутгийн “Тавантолгой ” компанийн хувьцаа эзэмшдэг. Түүнийг 2018 оноос “Нүүрсний хулгайч” хэмээн цоллох болсон.

Тодруулбал:

УИХ-ын гишүүн асан Л. Энхболдын 2018 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн Тавантолгойн орд газраас 268,000 тонн нүүрс алдагдсан гэх асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг,  Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын 2018 оны 109 тоот тушаалаар байгуулагдсан.

Шалгалтаар 2013-2017 онд Тавантолгой ХК-ийн экспортлосон нүүрсийг гаалийн хилээр экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээтэй зэрэгцүүлэлт хийж шалгахад гэрээгээр худалдаж авснаас 803,139.8 тонныг илүү гаргасан байжээ.

Ажлын хэсгийн шалгалтын үр дүнг Сангийн сайд Ч. Хүрэлбаатарт танилцуулж, 2018 онд МУ-ын Засгийн газрын хуралдаанд танилцуулга, мэдээлэл хийсэн ч энэ хэрэг хаагдсан байдаг.

УИХ-ын гишүүн Д.Бат Эрдэнэ, Нүүрсний хулгайг ил болгох, хулгай хийсэн хүмүүсийг  зарлах, хариуцлага тооцуулахыг шаардсан, иргэдийн тайван жагсаалыг, хувьцааны ногдол ашиг хүртэхийг хүссэн үйлдэл мэтээр УИХ-ын чуулганы танхимд тайлбарласан нь хэргийг өөрөөсөө төөрүүлэхийг хүссэн үйлдэл мэт харагдана.

УИХ-ын гишүүн Д.Бат Эрдэнэ:  /2022-12-08 УИХ-ын чуулган/

Иргэд гадаа бухимдаж жасгаж байгаа нь зөв. 1072 гээд хувьцаа хаана байна вэ гэдэг асуултыг эрх баригчдад жагсагчид тавьж байна. "Эрдэнэс тавантолгой", орон нутгийн өмчит "Тавантолгой" хувьцаат компани гэж хоёр өөр компаниОрон нутгийн Тавантолгой компанид би тодорхой хэмжээний хувьцаа эзэмшдэг маань үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараана. Энэ жишгээр 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа ч иргэддээ тараах боломж байгаа...

 “Тавантолгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал, дэд захирал, алба, хэлтсийн дарга нар нь  “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь байдаг гэх.Энэ удаад АТГ-аас зарласан 17 хүний 6 нь  Өмнөговь аймгийн үе үеийн удирдлагууд байгаа нь анхаарал татна. 

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ Очир, Өмнөговь аймгийн засаг дарга асан Б.Бадраа, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр нарыг АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах явцад шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдсон гэж зарласан юм.


13
angry
0
care
2
haha
0
liked
1
love
2
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18