ҮЙЛДВЭРЛЭГЧИД “НАМРЫН НОГООН ӨДӨР”-ҮҮДЭЭР 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Ц.Цэрэнбадам
2022/09/27

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ 17 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах боломжийг олгох, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, оролцоог нь сайжруулах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгууллаа. Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны ажлаа тайлагнадаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд нийт 440 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо. Газар тариалангийн 175, хүнсний 136 үйлдвэр, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн 170 иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэж, 1,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийв. 

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг тайлагнах, сурталчлах, үндэсний үйлдвэрлэгчид, хүнсний ногоочдын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, харилцан туршлага солилцох, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон нутгийн өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавьж ажиллалаа. 

Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэгчид парадаар жагсаж, Монголын уламжлалт хоол, хүнс хийх арга, технологийг сурталчилсан үзүүлбэрүүдийг гүйцэтгэж, 21 аймгийг 4 бүсэд хуваан, нутаг, нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өв уламжлал, ёс заншлыг таниулах, сурталчлах өдөрлөгийг зохион байгуулснаараа онцлогтой боллоо. 

Мөн энэхүү арга хэмжээнд борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлсэн 31 иргэн, аж ахуйн нэгжийг шилдгээр тодруулав. 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн, ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин Д.Болортуяа
  • Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “Жожилдаян” ХХК
  • Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан “4VR” ХХК
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин Л.Чимгээ 
  • Шилдэг техник технологи нэвтрүүлэгч “Норбу Экьюпмент” ХХК
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, шилдэг жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч
  • Дорнод аймгийн Халх гол сумын шилдэг зөгийн бал үйлдвэрлэгч “Батэм” ХХК
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, хамгийн их төмс борлуулсан ногоочин Г.Баянбямбаа
  • Өмнөговь аймгийн Булган сумын иргэн, шилдэг жимсчин Б.Өнөржаргал
  • Сэлэнгэ  аймгийн Мандал сумын шилдэг хоршоо “Мандал органик фүүдс” хоршоо
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын шилдэг хоршоо "Алтанцацал” хоршоо
  • Төв аймгийн Алтанбулаг сумын шилдэг хоршоо "Эко ногоон брэнд” хоршоо
  • Ховд  аймгийн  Буянт  сумын шилдэг аж ахуйн нэгж  "Буянт үр жимс инженеринг нэгдэл” ХХК шалгарав.

ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

  • Талх чихэр ХК-ийн “Чиабатта” талх шилдэг шинэ бүтээгдэхүүнээр 
  • БОСА Кондитер ХХК–ийн “Зөөлөн чихэр” импортыг орлох шилдэг хүнсээр 
  • Хужирт цагаан ХХК Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгчээр  
  • Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон орон нутгийн шилдэг оролцогчоор 
  • Үлэмж органик ХХК шилдэг органик хүнс үйлдвэрлэгчээр  
  • Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шилдэг аймгаар 
  • Милко ХХК -ийн “Mongolian Camel” ингэний хоормог экспортын шилдэг хүнсээр 
  • Сүүн билэгдэл ХХК -ийн “Хонгор брэнд” сарлагийн сүүний бяслаг онцлох шимт хоол, хүнсээр тус тус шалгарав.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр