МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үе Фото мэдээ Видео мэдээ Хэвлэлийн мэдээ Зар мэдээ МОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШАТ АХИЖ, БИЗНЕСИЙН ТҮВШИНД ӨРГӨЖИЖ БАЙНА

Ц.Цэрэнбадам
12 цагийн өмнө

-1.2 сая еврогийн сайн үүлдрийн үхэр импортлох гэрээг үзэглэв-

Европын хамгийн том мал аж ахуйн үзэсгэлэн болох "Sommet de l'Elevage"-д Монгол Улс “Хүндэт зочин” орноор уригдаж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй албаны төлөөлөгчид болон хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа билээ.  

Тэгвэл үзэсгэлэнгийн нээлтийн өдөр Монголын хувийн хэвшлийн төлөөлөл “Нүүдэлчин агро ферм” компани Францын “Эважура” компанитай 1.2 сая еврогийн сүү-махны чиглэлийн 320 үхрийг урт хугацаатай, хүүгүй зээлээр авах гэрээ байгууллаа. Энэ нь Монгол, Францын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа зөвхөн хоёр орны Засгийн газрын түвшинд бус аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн түвшинд өргөжин хөгжиж байгааг харуулсан томоохон жишээ боллоо. 

2022 оны аравдугаар сарын 04-ний өдөр Монгол, Франц улсын Хөдөө аж ахуйн сайд нар хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулсны дараа хоёр улсын хувийн хэвшил хооронд ийм том бодит хамтын ажиллагаа эхэлж байгаа нь маш чухал ач холбогдолтой болохыг төлөөлөгчид онцлон тэмдэглэв. 

“Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баттөгс “Сүүлийн хоёр жил ковид, дайны байдалтай холбоотойгоор хил гаалийн асуудлаас болж Монгол руу Францаас авах үхрийн импорт гацчихсан байсан. Хоёр орны төр засгийн хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа энэхүү “Sommet de l'Elevage” үзэсгэлэнгийн үеэр уг асуудал шийдэгдэж, бидний үйл ажиллагааг дэмжсэнд талархалтай байна” гэв.  Дээрх гэрээний хүрээнд нийлүүлэгдэх 320 үхрийн эхний 64-ийг энэ сарын 14-нд Монгол Улс руу тээвэрлэх юм байна.

Хэрвээ хил гаалийн асуудалд хүндрэл үүсвэл хэрхэх вэ гэдэг гарцыг ч "Sommet de l'Elevage" үзэсгэлэнд оролцож байгаа албаныхан  ярилцаж байна. Монголын МИАТ компани ачааны онгоцтой болсон тул  агаарын тээвэр хийвэл богино хугацаанд малын тавлаг байдлыг хангаж тааламжтай байдлаар  тээвэрлэх  боломжтой талаар ч Ж.Баттөгс онцлон хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр