“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Ц.Цэрэнбадам
2022/11/21

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламжийн товчооны санхүүжилттэй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн үр дүнг танилцуулах болон “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн нээлтийн үйл ажиллагаа болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг оролцов.  

“Уур амьсгалд тэсвэртэй орон нутаг” төслийг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн болон төслийн зорилтот аймгуудын Засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүлнэ. Уг төсөл нь малчдын аж амьдралыг дэмжих, мал амьтдын өвчлөлийн хяналтыг сайжруулах, хил дамнасан малын халдварт өвчний эсрэг тандалтын практикийг сайжруулах зорилготой. 2022 оны 9-р сарын 14-нөөс 2025 оны 9-р сарын 14 хүртэл  Дорнод, Дорноговь, Дундговь, Увс, Говь-Алтай аймагт хэрэгжих уг төслийн хүрээнд нийт 23 920 хүнд хүрч ажилласан байхаар төлөвлөжээ. 

Хөдөө аж ахуйн чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд: 

Төслийн зорилтот орон нутгуудад тэжээлийн ургамлын тариалалт хийхийг дэмжинэ. Малчдын бүлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.  Малчдын дунд туршлагаа хуваалцах, сонсож суралцах аялал хийнэ. 

Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилтын хүрээнд: Оролцоот Эпидемиологийн аргачлалыг орон нутгийн удирдлагуудад танилцуулж, суралцах мэргэжилтнүүдийг сонгоно. Дорнод аймагт Оролцоот Эпидемиологийн аргачлалын сургалтуудыг зохион байгуулна.  Оролцоот Эпидемиологийн аргачлалаар орон нутагт судалгаа хийж дадлага сургалт хийнэ.  Оролцоот Эпидемиологийн аргачлалаар суралцагч нарын дунд эргэн дүгнэх, туршлага хуваалцах, давтан сургалт, арга хэмжээ зохион байгуулна. Үнэлгээнд суурилан орон нутгийн мал эмнэлгийн нэгжүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг  үзүүлнэ.  Орон нутгийн мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалтууд хийнэ. Уг зорилгын хүрээнд 750 мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүрсэн байна. Мал эмнэлгийн сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэнэ.  Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн үйл ажиллагааны талаарх мэдлэгийг дээшлүүлнэ. Нийт 14865 хүнд хүрч ажиллана.  Ногоон тэжээл тариалах чиглэлээр малчдыг чадваржуулах сургалт зохион байгуулна. Малчдыг чадваржуулах сургалтууд зохион байгуулна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25