ДЭЛХИЙН ХӨРСНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛЖ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ц.Цэрэнбадам
2022/12/03

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй байгууллагаас (FAO) жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн Хөрсний Өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ өдөр хүн төрөлхтний хувьд хөрс ямар чухал ач холбогдолтой болох, хүн амын хүнсний аюулгүй байдал, экосистемд хэрхэн нөлөөлж байгаад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, олон нийтийн дунд мэдлэг олгох, мэдээлэл түгээх арга хэмжээнүүд, экологийн боловсрол олгох нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Хүнс хөрснөөс эхтэй” гэсэн уриатайгаар дэлхий нийт хөрсний өдрөө тэмдэглэнэ. 

Дэлхийн хөрсний өдөрт зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран ‘’Хөрс хамгаалал, бордоо үйлдвэрлэлийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 
Хуралд Чингис хааны одонт, Академич Д. Доржготов, Хөдөлмөрийн баатар Ч. Хурц, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн, УХХ, ШУА ГГЭХ, ХХТХ, БХ гэх мэт 18 байгууллагын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд оролцож 13 илтгэл хэлэлцүүллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр нь “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, Хүнс эрүүл бол Хүн эрүүл” гэсэн уриан дор хэрэгжиж байгаа нь Дэлхийн хөрсний өдрийн уриатай нийцэж байна. Энэ жилийн эрдэм шинжилгээний хурал уриаг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18