МАЛЫН ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН АШИГЛАН ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Ц.Цэрэнбадам
2022/12/02

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт бойжигч "МИКРО ВОРЛД" ХХК нь "FOR YOU" нэрийн эмчилгээний арьс арчилгааны 3 бүтээгдэхүүний танилцуулгаа амжилттай хийж, 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт бойжигч "МИКРО ВОРЛД" ХХК нь "FOR YOU" нэрийн эмчилгээний арьс арчилгааны 3 бүтээгдэхүүний танилцуулгаа амжилттай хийж, 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ. 

Тус компани нь 2020 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш жилийн дараа Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт элсэн орж үйл ажиллагаагаа хөгжүүлсээр ажиллаж байна.

FOR YOU нэрийн бүтээгдэхүүнийг пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг ашиглан Монгол хүний арьсны онцлог, очин нөхцөлд тохируулан гаргаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж, арьсны хэвийн микрофлорийг тэнцвэржүүлэх, арьс цайлтын эсрэг үндсэн үйлчилгээтэй юм. Бүтээгдэхүүний түүхий эдийн 80 хувийг дотоодоос буюу малын дайвар бүтээгдэхүүнээс гарган авч байгаагаараа онцлог, давуу талтай үндэсний үйлдвэрлэл юм.

ЯМАР АРЬСТАЙ ХҮН ХЭРЭГЛЭХ ВЭ?Хайрст үлд, экзем, тууралт ихээр гардаг, арьс өнгөө алдаж, суларсан, идээт үрэвсэлтэй, хялгасан үрчлээ явагдаж эхэлсэн, арьсны тослогийн тэнцвэр алдагдсан, сэвх, нөсөө ихтэй, арьс цайх өвчтэй хүмүүс түлхүү хэрэглэнэ. 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ЗОРИУЛАЛТ

“FOR YOU” Mist: Өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж үрэвслийн эсрэг, арьсны хэвийн микрофлорийн тэнцвэрт байдлыг хадгалж, цайруулах, дархлаа сулрахаас урьдчилан сэргийлэх, чийгшүүлэх, антиоксидант шинж чанар үзүүлнэ. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Арьсанд шууд цацаж хэрэглэнэ.

“FOR YOU” Lipmask: Уруулын арьсанд тэжээл өгөх, өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж, цэвэрлэгээ хийж, арьсны эмзэгшлийг багасгаж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй. Унтахын өмнө түрхээд хонох, өдөр тутамдаа тогтмол хэрэглэж болно. Уруулыг будахын өмнө 20-30 минутын дараа зөөлөн арчиж авна.

“FOR YOU” Cream: Хөлийн өсгийний хагарал, тохойн хуурайшилд хэрэглэнэ. Хуурайсаж эвэрлэг давхарга үүссэн  арьсыг чийгшүүлэх нөхөн төлжих явцыг хурдасгаж,  арьсны балансыг тэнцвэржүүлж, өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж, арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй. Хуурайшиж эвэрлэг давхарга үүссэн хэсэгт түрхэж 3-5 мин массаж хийж, хэрэглэнэ. Бүлээн жинтэй хослуулбал үйлчилгээний үр дүн нэмэгдэнэ. Нүүр болон нимгэн арьстай хэсэгт түрхэхгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18