АТГ: Нүүрсний хэрэгт холбогдуулан 47 объектыг шалгаж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байна

О.Шүрэнцэцэг
2022/12/13

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Өнөөдрийн байдлаар АТГ 2,3 их наяд төгрөгийг буцааж төлүүлсэн байна. АТГ бол урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Авлигын суурь шалтгааныг судалдаг. АТГ-аас Их Британи улсын Лондон хотод 4,3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байрыг хураагаад түрээсэлж байгаа" гэлээ.

Мөрдөн хэлтэс шалгах хэлтсийн орлогч дарга Даваатогтох "АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс мөрдөн байцаалтын 7 хэрэг байгаа. Мөрдөн ажиллагааны явцад 47 обьектод нэгжлэг явуулж 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хоригдсон. АТГ дээр дэд ажлын хэсэг байгуулагдсан. 35 хүнийг яллагдагчаар татсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Худалдан авах ажиллагааны талаар дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна.

  • 1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  •  2. УИХ-ын гишүүн асан З.Энхболд 
  • 3. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
  •  4. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 
  • 5. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 
  • 6.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 
  • 7.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  •  8.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 
  • 9. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  •  10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 
  • 11. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир 
  • 12. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа 
  • 13. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр
  •  14. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
  •  15.ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 
  • 16. Зам тээвэр, хөгжлийн сайд асан Ж.Ганбат 
  • 17. УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ




0
angry
0
care
2
haha
2
liked
1
love
6
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 7 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 8 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 8 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 9 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 22 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30