ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН ТАМГАА ГАРДАЖ, ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

Ц.Цэрэнбадам
2022/08/30

Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Шинэ сайд Х.Болорчулуун “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал бол надад шинэ салбар биш. Хөдөө аж ахуйн салбар бол үнэхээр том салбар, Монгол Улсын ДНБ-ний 25 орчим хувийг эзэлдэг мөртлөө Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын 50  гаруй хувийг ажлын байраар хангадаг гол салбар юм. З.Мэндсайхан сайд бид хоёр олон ажил дээр хамтарч, гар сэтгэл нийлж сайхан ажилласан. Таны энэ салбарт хийж хэрэгжүүлж, залуу хүний эрч хүч, зориг мэдлэгээр эхлүүлэн, санаачлан хэрэгжүүлж байгаа олон ажлыг цааш нь үргэлжлүүлэн авч явна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайдын тамгаа хүлээн авмагц салбарын газар, хэлтсийн дарга нартай уулзаж, нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхой болгож, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонслоо.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэх, “Эрүүл монгол хүнс”-ээр иргэдээ хангах, “Атрын IV аян”-ыг зохион байгуулах, “Дарханы арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, “Хүнс экспортлогч орон” болох зэрэг хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр зорьсон Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцон, ажлын үүрэг, чиглэл өглөө.

Мөн эх орондоо үйлдвэрлэж болох бүхнийг дотоодоосоо хангах нь яамны нэн тэргүүний зорилт болох ёстойг онцоллоо. ХАА-д тулгуурласан хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд импортын татвараар үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барьж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Х.Болорчулуун сайдын ажилласан байдал, намтрын тухайд,

  • 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
  • 58 настай
  • Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

БОЛОВСРОЛ:

  • 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн,
  • 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич,
  • 1992-1997 онд "Хишиг аж ахуй" ХХК-ийн захирал,
  • 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал,
  • 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр