Тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2022/12/13

Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан эхэлснээс хойш иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах болон нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх ажлыг нийслэлийн холбогдох газрын албан хаагчид гүйцэтгэж байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хүмүүс олон, хөл хөдөлгөөн их учир төв талбайн хогийг цэвэрлэх 18 хүнтэй бригад хоёр ээлжээр 06:00-22:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хог хаягдал их байна. Мөн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн цас цэвэрлэх ажилд бага зэргийн хүндрэл учирсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Талбай дахь нийтийн бие засах газар өчигдрөөс эхлээд 24 цагаар ажиллаж, үйлчлэгч, холбогдох ажилчид нь хоёр ээлжээр цэвэрлэгээ хийж байна” гэлээ.

Төв талбайн цэвэрлэгээг хийж буй Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ц.Төмөр “Би 06:00 цагаас эхлээд ажиллаж байна. Ер нь жирийн өдрүүдтэй харьцуулахад ачаалал ихэссэн. Жагсаал цуглаантай холбоотойгоор хог хаягдал их болохоор бид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн гарсан хог хаягдлыг өдөрт гурван удаа тээвэрлэж байна. Гэхдээ жагсаж байгаа хүмүүс хогоо бөөгнүүлээд тавих зэргээр ухамсартай хандаж байгаа учир хүндрэл учрах нь бага” хэмээв.

Мөн нийтийн эзэмшлийн талбайн цасыг цэвэрлэж байгаа Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Б.Буяндалай “Талбайн цасыг уг нь камаз машинаар хусаж арилгадаг. Гэхдээ жагсаал болж байгаа, бас сүлд мод зассан учир тэгэх боломж алга. Олон хүний хөлд дагтаршаад эхэлж байгаа цасыг төмөр шүүртэй машинаар цэвэрлэж байна” гэж онцолсон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21