МАН: “Манай намын гишүүдээс нүүрсний хулгайд холбогдсон байвал хамгаалахгүй шүү” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн

Ц.Цэрэнбадам
2022/12/12

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.12/ мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ирэх Лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд авлигын гэмт хэргийн заалт бий. Шийтгэлийн бодлогыг чангатгана. Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй. Өршөөл үзүүлэхгүй байх гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан байдаг. Тодруулбал, энх тайвны эсрэг гэмт хэрэг, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэх мэт гэмт хэрэгт өршөөл үзүүлдэггүй. Нэмэлтээр авлигын хэрэг орж байна.

"Авлигын хэргээр шийтгүүлбэл өршөөл үзүүлэхгүй"

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд хэд хэдэн зүйлийг хөндөх шаардлагатай. Албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой заалт. Хуулийн 22.4 болон 22.5 зүйлд авлига өгөх, авахтай холбоотой. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой 22.10 болон 22.11 заалт байна. Нийтэд нь хөндөж авч үзэх нь зүйтэй. Өмнөх ял шийтгэлийг чангатгаж, 40 сая төгрөгөөр торгуулах бус одоогийн байдлаар 22.1 зүйлд 5.4 сая төгрөгөөс 27 сая төгрөгөөр торгох заалт байгаа. Мөн зорчих эрхийг таван жилээр хязгаарлах, 1-5 жил хугацаанд хорих заалт байгааг зорчих эрхийг хязгаарлах ялыг хасч, их хэмжээний хохирол учруулбал 2-8 жилээр хорих ял болгон чангатгана. Нийтийн албан тушаалд ажиллах хугацааг  2-8 жилээр хасч, дээр нь 2-8 жил хорих өөрчлөлтийг ярьж байна.

Хахууль авсан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлж, 40 сая төгрөгийн торгууль төлдөг байсан. Өөрчлөлтөөр шууд эсвэл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилээр хасч, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 3-6 сар зорчих эрхийг хязгаарлана. Одоогийн мөрдөгдөж байгаа зургаан сараас гурван жил хорих заалтыг хасч, хорих ялыг тусгасан. Улс төрийн албан тушаалтныг 22.4 зүйлд нийтийн албан ажиллах жилийг 5-8 жилээр хасч, 5-12 жилээр хорих ялаар шийтгэнэ. Улс төрд нөлөө бүхий этгээд  болон зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах хугацааг 20 жилээр хасч, 12 жилээр 20 жил хорино. Өмнө нь 5-12 жилээр хорих гэж тусгасан байсан юм.

Манай намын бүлгээс нүүрсний хулгайд оролцож, холбогдсон байвал бид хамгаалахгүй шүү. Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой.



3
angry
1
care
7
haha
17
liked
4
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18