"Тавантолгой Төмөр зам" ХХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томиллоо

Ц.Цэрэнбадам
2022/12/12

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр өнөөдөр "Тавантолгой Төмөр зам" ХХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн Эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томиллоо. 

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүрэн Эрхт төлөөлөгч Н.Мягмарт ажлыг хүлээлцүүлж өглөө. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаанаар хуульд заасны дагуу "Тавантолгой Төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаанд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, тус компанид ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон ба түүнд ажлыг нь хүлээлцүүлж байна. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил олон жилийн өмнөөс эхэлж, өнгөрсөн намар ашиглалтад орсон. Сүүлд Богдхан төмөр замыг барьж байгуулахаар Тавантолгой Төмөр зам ХХК ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ЭТТ-аас байгуулсан есөн офтэйк гэрээг ил болгосонтой холбоотойгоор иргэдээс шахалт шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус компанийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, хууль зөрчсөн худалдан авалт гэрээ хэлцэл байгаа эсэх, нүүрсний үнэ зах зээлийн ханшаар байсан уу гэдэг асуудал яригдаж байгаа учраас тогтоолд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Тавантолгой Төмөр зам" ХХК-ийг удирдаж, бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрх энэ цаг үед Н.Мягмар даргад шилжиж байна.

Засгийн газрын тогтоолоор тус компанид аудитын шалгалт оруулах чиг үүргийн дагуу төлөвлөгөө гарган ажиллах байх. Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байж болзошгүй гэх шүүмжийг олон нийтийн зүгээс ярьж байгаа. Энэ нь тийм үгүй эсэхийг аудитын шалгалт орж байж тогтоогдох болов уу" гэсэн юм. 


"Нэн тэргүүнд төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө бодитой эсэх асуудалд мэргэжлийн хөндлөнгийн байгууллагуудыг оролцуулах замаар шалгалтын дүнг гаргаж ажиллана"

"Тавантолгой Төмөр зам" ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар “Юун түрүүнд Засгийн газрын тогтоолд дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө бодитой эсэх, компани буюу төрийн өмчид хохирол багатайгаар ашиг сонирхлын зөрчилгүйгээр зохион байгуулагдсан гэх асуудалд мэргэжлийн хөндлөнгийн байгууллагуудыг оролцуулах замаар шалгалтын дүнг гаргаж, танилцуулах ажилд нэн тэргүүнд төвлөрч ажиллана.

Хоёрдугаарт, нэгэнт барьсан төмөр замыг цаашид хүчин чадлаар нь ашиглахад компани тодорхой үүрэгтэй учраас тус компанийн ажлыг энэ тал руу чиглүүлэн удирдаж, тээвэр логистикийн хүрэлцээг бүрэн ашиглах тал дээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэв.


1
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18