Монголын ипотекийн корпораци уран зургийн үнэт бүтээлүүдийг сэргээн засварлахад хамтран ажиллалаа

Ц.Цэрэнбадам
2022/12/01

Цаг хугацааны шалгуурыг давж, оюун санааны өв болж чадсан урлагийн бүтээлүүд бол түүхийн хосгүй үнэ цэнийг шингээн оршдог билээ. Тэгвэл Монголын ипотекийн корпораци (МИК) үүнийг урьдал болгон Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй сор болсон бүтээлүүдийг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж, “Дахин төрсөн өв” арга хэмжээг зохион байгууллаа.

Монголын ипотекийн корпораци өнгөрөгч 2021 онд 15 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээр ажлуудын нэг нь энэхүү төсөл байсан юм. Төслийн хүрээнд 2022 оны 3-р сард Монголын уран зургийн галерейн урын сангийн үнэт бүтээлүүд болох  Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт зураач М.Бүтэмжийн “Ботгон цагаан үүлс” (1977), Ардын зураач, төрийн шагналт Б.Амгалангийн “Капитализмыг алгассан нь” (1961) уран зургуудыг сэргээн засварлах ажлыг эхлүүлж байсан бол төсөл амжилттай хэрэгжин сэргээн засварласан бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейд хүлээлгэн өглөө. 

Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Тодорхой шалтгааны улмаас урлагийн сор болсон бүтээлүүд их, бага хэмжээгээр гэмтсэн. Бид бүтээлүүдийг сэргээн засварлах “Урлагийн бүтээл үрчлүүлэх хөтөлбөр”-ийг санаачлан олон нийтэд хандсан. Энэхүү хөтөлбөрийг Монголбанк хамгийн анх дэмжин сайн үйлсийн аянг банк санхүүгийн салбарт санаачлан хэрэгжүүлж, Ардын зураач Л.Гаваагийн “Алтайн уулс” алдарт уран зургийг сэргээж засварласан байдаг. Өнөөдөр бид сэргээн засварласан 7,  8 дахь бүтээлээ “дахин төрүүлж” хүлээн авч буйдаа баяртай байна” гэж арга хэмжээг нээх үгэндээ онцлов. 

“Монголын ипотекийн корпорацийн ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Сэргээн засварласан уран зургууд нь маш том соёлын өв. 1961, 1977 оны сор бүтээлүүдийг хойч үедээ уламжлан үлдээх, харуулах нь энэ цагийн бидний үүрэг шүү дээ. Монголыг дэлхийгээс онцолж ялгах зүйл нь соёлын өв, тэр дундаа уран зураг болов уу. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид сор бүтээлүүдийг сэргээн засварлахад хувь нэмрээ орууллаа. Мэдээж өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлэг тохижуулах зэрэг олон бүтээлч сайн дурын ажил өрнүүлж байсан.” гэж хэллээ.

Монголын уран зургийн галерейд 2008, 2009 онд гарсан гал түймэр болон бусад шалтгааны улмаас дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд гэмтэл авсан ба тэдгээрийг сэргээн засварлах санал санаачилгыг гадаад, дотоодын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийн тусламж дэмжлэгтэй зохион байгуулж,  600 орчим бүтээлийг сэргээн засварласан байна. Гэсэн хэдий ч галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм. Эдгээрээс МИК хоёр бүтээлийг сонгосон ба Соёлын өвийн сэргээн засах төвийн авьяаслаг уран бүтээлч хамт олон ажиллаж, сэргээн засварласан байна. 

Сэргээн засварласан бүтээлүүд нь галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүд төдийгүй дүрслэх урлагийн хөгжилд онцгой өөрчлөлт гарсан 1960-1970-аад оны уран зургуудын төлөөлөл гэдгээр онцлог юм. Тухайлбал 1960 оны сүүлээс 1980 оны хооронд зураач, урчууд өрнийн зургийн арга техникийг уламжлалт зургийн аргатай хослуулан бүтээл туурвиж эхэлсэн байдаг.

Ийнхүү МИК-ийн нийгмийн хариуцлага, хөрөнгө оруулалт, Монголын уран зургийн галерейн санаачилга, хамтын ажиллагаа, сэргээн засварлагч уран бүтээлчдийн ур ухааны үр дүнд дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд  “дахин төрж”, цаашид олон арван жил Монголын хойч үеийг соён гэгээрүүлж, түүхийн үнэ цэнийг шингээсээр хэдэн зуунд уламжлахын эх үндэс болсон нь бахархалтай.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 12 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 12 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 13 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 14 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 15 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 15 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 15 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 16 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 17 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 20 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр