"Тавантолгой" ХК-иас Хятадын 27 компани их хэмжээний нүүрс хууль бусаар гаргасан байна

Ц.Цэрэнбадам
2022/12/12

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д хийсэн хяналт, шалгалтын талаар ЦЕГ-аас өнөөдөр /2022.12.12/ олон нийтэд мэдээлэл өглөө. 

Цагдаагийн байгууллагаас "Тавантолгой" компаниас нүүрс худалдаж авсан аж ахуйн нэгжүүд худалдан авсан нүүрсээ илүү хэмжээгээр экспортод гаргадаг, Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч, хилийн цэрэг, авто тээврийн байгууллагын албан тушаалтнууд бүлэглэн бүтгэл хяналтгүй гаргаж, хөрөнгө завших, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийг шалгасан байна. 

Зөвхөн энэ гэмт хэрэгт одоогийн байдлаар 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан бүртгэлтэй байна.

Улсын хилээр нийт 32230 удаагийн давтамжаар хоосон гарсан гэх бүртгэлтэй байгаа юм. Үүнээс Монгол Улсын аж ахуйн нэгж 19, БНХАУ-ын 27 аж ахуйн нэгжийн "Тавантолгой" ХК-тай гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942 мянган тонн нүүрс экспортод илүү гарсан болох нь тогтоогдсон гэлээ. 

Өөрөөр хэлбэл, нийт 47 компанийн үйл ажиллагаа тогтоогдоод байна" гэх мэдээллийг өглөө. 


14
angry
0
care
1
haha
1
liked
0
love
2
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18