Х.Нямбаатар: Нүүрсний хамгийн том хулгайн хэрэгт шалгах ёстой хүн бол Ерөнхийлөгч асан Х. Баттулга

Ц.Цэрэнбадам
2022/12/12

Засгийн газрын өнөөдрийн /2022.12.12/ ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.

Тодруулбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ҮАБЗ/-өөс аж ахуйн ахуйн зориулалттай гэрээ хэлцэл байгуулах талаар зөвлөмж гаргахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд оруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг дөнгөж сая байгуулагдаж байна. Энэ нь том агуулгатай өөрчлөлт биш.

Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ хэлэлцээр байгуулахыг Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргахгүй байхаар хуульчлах юм. Үүнийг дагаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд давхар өөрчлөлт орно. Энэ төрлийн бичиг баримтыг төрийн нууцад авахгүй байхаар өөрчлөлтийг оруулна" гэв.

Урьдчилсан байдлаар 207 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй байна. 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан. Хөөн хэлэлцэх хугацааг ярихад үргэлжилсэн гэмт хэргийг хамгийн сүүлд үйлдэгдсэн хэргээс хөөхөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй.

Нүүрсний хэргийг шалгахад цар хүрээ их байгаа учраас мөрдөгч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. Нэг тээврийн хэрэгслийг 5 жолооч барьсан бий.  Эдгээр жолооч нараас мэдүүлэг авна. Хил гаальтай холбоотой асуудал яригдаж байна. Нүүрсийг хууль бусаар хил гаргахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй учраас Хил, гаалийн албан тушаалтнуудыг бүртгэлгүй нүүрсний хэрэгтэй холбогдуулж шалгана. Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнуудыг шалгана.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд 12 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна гэдэг дүн гарсан гэв. 

Авилгатай тэмцэх газрын төлөөл хэлэхдээ, Нүүрсний хулгайн асуудлаар 30 гаруй албан тушаалтныг шалгаж байна.  Жижиг Тавантолгойгоос нүүрс зөөдөг 296 ААН-ийн 7773 машин хоосон гарсан гэлээ.

Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй ял тохиролцож, торгууль оногдуулдаггүй болох зохицуулалтыг яаралтай хэлэлцэн батлахаар ярьж байгаа юм байна. 


8
angry
1
care
6
haha
12
liked
15
love
5
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18