Хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл болон ачааг шалгах төхөөрөмжийг АНУ-аас Монгол Улсад хандивлажээ

Ц.Цэрэнбадам
2022/12/12

Монгол Улсын хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачааг шалгах зориулалт бүхий мэргэжлийн хяналтын тоног төхөөрөмжийг АНУ-аас Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хүлээлгэн өгчээ. 

Шалгалтын төхөөрөмжийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх товчооноос (ISN) Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн (EXBS) хүрээнд хандивласан байна.

 Монгол Улсад хууль бусаар оруулж ирж болзошгүй бүтээгдэхүүнийг илрүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл болон ачаа шалгах энэхүү тоног төхөөрөмжид CT40 стандартын иж бүрдэл, дагалдах хэрэгслүүдийн хамт багтжээ. 

Энэхүү хяналтын төхөөрөмжийг ашигласнаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж, олон улсын экспортын хяналтын дэглэмийн хяналтад байдаг давхар хэрэглээ бүхий бүтээгдэхүүн хорон санаат этгээдүүдийн гарт орохоос сэргийлэх болно. Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг үйлдвэрлэхэд ашиглаж болох давхар хэрэглээ бүхий барааны тархалтаас урьдчилан сэргийлэх явдал юм хэмээн АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.


1
angry
0
care
0
haha
9
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18