С.Амарсайхан: Нүүрсний хулгайг одоо л өргөн хүрээнд шалгаж дуусгахгүй бол ирээдүйд ч хардлага тасрахгүй

О.Шүрэнцэцэг
2022/12/09

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймаг дахь "Тавантолгoй" ХК-д ажиллалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар "Тавантолгой" ХК-д 6 сарын онц дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон юм.

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг ажил хүлээлцүүлэх үеэр "Засгийн газрын 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн "Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо. Эдийн засгийг тогтворжуулах, аливаа учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль журмын заалтуудыг сахин биелүүлэх, нийгэмд хэвийн байдлыг тогтоох ажлыг түргэн шуурхай хангах эрхэм үүргийнхээ дагуу энэ компанид онц дэглэм тогтоож байна.
Олон нийт бүгд мэдэж байгаачлан эдийн засаг хүнд байгаа, тэр дундаа нүүрсний экспорт, байгалийн баялгийн хууль бус худалдаа, тээвэрлэлттэй холбоотой олон асуудал байна. Саяхан Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоосон. Төр засаг нь төрийн эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ард түмний аж амьдралд ээлтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримталж байгаа. "Тавантолгой" ХК нь 51 хувь нь орон нутгийн буюу төрийн өмчит, ямар нэгэн байдлаар олон асуудал хөндөгдөж байгаа. Зарим аман дээрх нүүрсний нөөцийг хүртэл хоорондоо өгөлцөж авалцсан асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлэсэн. Онц дэглэм тогтоож байгаа асуудлыг аль болох зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Үүний цаана маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа" гэв.


6
angry
0
care
1
haha
10
liked
2
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ 10 цагийн өмнө
ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ 10 цагийн өмнө
Ж.Болдбаатар:Бичиг баримтыг минь ашиглан 70 гаруй сая төгрөгийн зээл авч өрөнд оруулсан 11 цагийн өмнө
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ 14 цагийн өмнө
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ 15 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна 16 цагийн өмнө
Нийслэлд цас орохгүй 17 цагийн өмнө
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрчээ 17 цагийн өмнө
Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ Өчигдөр
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан Өчигдөр
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ Өчигдөр
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ Өчигдөр
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн Өчигдөр
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна Өчигдөр
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна Өчигдөр
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо Өчигдөр
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ Өчигдөр
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна Өчигдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана Өчигдөр