Нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой 2 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна

О.Шүрэнцэцэг
2022/12/09

Нийслэлийн прокурорын газарт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой нийт 28 хүнд холбогдох, дараах 2 эрүүгийн хэргийг прокурор хянаж байна.

Тодруулбал, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Т, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, ачилтын талбайгаас очир дараалалгүй нүүрс ачуулах зэргээр давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэрэг;

Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А, мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдийн хил нэвтэрсэн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн, хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1, 4 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэргүүд тус тус хянагдаж байна.


ЭХ СУРВАЛЖ:  Улсын ерөнхий прокурорын газар


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 14 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 15 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21