Д.Амарбаясгалан: Нүүрсний есөн гэрээг ил болгож, АТГ-т өгч шалгуулахаар боллоо

О.Шүрэнцэцэг
2022/12/09

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарах нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг ил болгох тогтоолын төслийг баталсан байна. Есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаснаар Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулах, УИХ дээр байгуулагдсан нүүрсний хэргийг шалгах үүрэг бүхий Түр хороонд шилжүүлэхээр боллоо. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамаарсан байсан нүүрсний есөн гэрээг ил болголоо. Ингэснээр УИХ-аас байгуулагдсан хянан шалгах Түр хороонд уг гэрээнүүдийг шилжүүлж, гэрээтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг хянуулж шалгуулах зорилгоор АТГ-т шилжүүлнэ. Нууцын гэрээнүүдийн тухайд ЭТТ ХК-ийн хэрэгжүүлж байгаа есөн төсөлтэй холбоотой гэрээнүүдийг нууцаас гаргасан.

НЭГ: Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл,

ХОЁР: Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл, 

ГУРАВ: Загийн усны хоолой газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний орд хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил,

ДӨРӨВ: Богд хаан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил, 

ТАВ: Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төсөр замын төслийн ажил 

ЗУРГАА: Тавантолгой Зүүн баян чиглэлийн төсөлтэй холбоотой,  Монголын төмөр зам хувьцаат компани болон Зэвсэгт хүчний жанжин штаб болон Улаанбаатар төмөр зам нарын хамтарсан  Зүүн баян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой гэрээг нууцаас гаргасан. Энэ нь Зам тээвэр хөгжлийн яаманд харъяалагдаж байсан. 

Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ч үүнийг дагасан ашиг сонирхол, авлигын нөхцөл байдал үүссэн эсэх асуудлыг шалтгаж тогтоох үүрэг чиглэлийг АТГ-т өгч байна.  Цаашид Засгийн газрын зүгээс  энэ мэт төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад авдаг байдлыг таслан зогсооно. Цаашид Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй байх шийдэлд хүрсэн. 

Гэрээтэй холбоотой мэдээллүүдийг холбогдох газруудад өгнө" гэлээ.  


13
angry
1
care
1
haha
7
liked
12
love
11
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 14 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 15 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21