БАРИЛГА УГСРАЛТ, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН #BIM_FORUM_2022 САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Ц.Цэрэнбадам
2022/06/09

Барилга байгууламжийн зураг төслийн чанарыг сайжруулах талаар БХБЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “ВIM FORUM-2022” буюу барилгын мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх энэхүү форум юм.

“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган, олон улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM” нэвтрүүлэх талаар тусгасан байдаг. “BIM” нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт, угсралт, материал сонголтыг хийх нөхцөл бүрдэх юм.

 
Форумыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нээж, үг хэллээ. Тэрбээр:
Энэ БИМ гэдэг дотоод сүлжээ салбараараа хөдөлж байж хэрэгжих онцлогтой зүйл. Салбарын бүх талын оролцоо жигд байж бодит байдлаар ажиллах систем. Зургийн компаниуд мэдээлэлээ БИМ сүлжээрүүгээ оруулаад байдаг нөгөө талдаа захиалагч юмуу, гүйцэтгэгч тал нь хэрэглэхгүй бол үр дүнгээ өгөхгүй ээ л гэсэн үг. Тийм учраас бид бүхэн хэд хэдэн салбар хэлэлцүүлгүүдийг эхлээд хийе түүний дараа салбар хуралдаануудыг нэгтгэсэн үндсэн хэлэцүүлэг хийгээд цаашид хэрхэх хуралдааны шийдвэрээ ажлын хэсгээрээ дамжуулаад хэрэгжүүлье гэж төлөвлөн ажиллаж байна. Цаашид яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд “BIM” нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, барилгын салбарын цахим засаглалд шилжих бодлого, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр энэ системийг нэвтрүүлж, салбар маань шинэ шатанд гарна. Бидний өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэхэд гол дөхөм болно. Мөн цаг хугацаа хэмнэнэ, мөнгө хэмнэнэ, дээр нь барилга чанартай болох давуу талууд бүрдэнэ гэлээ.
Форумд Барилга, хот байгуулалтын яам, "Билдингсмарт Монгол" ТББ, Барилгын салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгачдын нэгдсэн холбоо, Материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын гүйцэтгэгчдийн холбоо, Барилгын төсөвчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

 
Форумаар "БИМ дэмжигч программын өнөөгийн байдал, хэрэглээ", "БИМ программаар хийсэн зураг төслийн туршлага", "Бим ба хиймэл оюун ухаан", "Бим ба бизнесс процесс" зэрэг илтгэлүүд тавигдаж, асуулт хариулт болон хэлэлцүүлэг өрнөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр