ЦЕГ: Жагсаалыг албадан тараах захирамж гарлаа

О.Шүрэнцэцэг
2022/12/05

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг жагсаалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-Аливаа зүйлд хүчирхийллийн бус аргаар тайван нухацтай хандаж хуулийн хүрээнд эрхээ эдлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо Сүхбаатарын талбайд өчигдрөөс хойш эхэлсэн жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд шилжлээ. Хуулиас давах, хүчирхийллийн аргад шилжих боллоо.
ХЗДХЯ, ЦЕГ-аас иргэдийн тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэж байна. Энэ эрхээ бид хуулийн хүрээнд эдлэх ёстой. Тайван замаар эхэлсэн жагсаал цуглааныг далимдуулж нийгмийг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаалын агуулгыг өөрчлөх сэдэл санаа ажиглагдаж байна. Тухайлбал, жагсаал цуглааныг далимдуулж нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байгаа Эрдэнэс тавантолгой компанийн өмнөх удирдлагууд өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг олон нийтийн сүлжээ болон бусад арга хэрэгслээр жагсаалд оролцохыг уриалж байна.
Мөн бага насны хүүхдийг жагсаалд татан оролцуулах, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлийг гаргаж байна. Жагсаал цуглааны үеэр талбайн гацуурыг шатаасан. Гацуурыг шатаасан иргэдийг барьж саатуулахад мансуурсан байсан гэх зэргээр хууль бус үйлдэл гаргаж байна.

Тиймээс жагсаал цуглаан зохион байгуулах хуулиар Нийслэлийн Засаг Даргад жагсаалыг бүртгүүлэх ёстой. Энэ жагсаалыг бүртгүүлээгүй гэж хэлсэн. Нийтийг хамтарсан энэ жагсаал төрийн тусгай объект руу халдаж байгаа тул хуулийн дагуу жагсаал цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг Даргын захирамж гарлаа. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд шилжсэн, зорилгоо өөрчилсөн гэх үндэслэлүүдээр албадан тараахаар боллоо. Мөн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа болон оролцож байгаа иргэдэд тараах уриалгыг хоёр цагийн турш хийнэ.

Жагсагчдын 90 орчим хувь нь оюутан залуус байна. Удирдлага зохион байгуулалтгүй болж архи хэрэглэсэн иргэд олширч залуусыг үймээнд уриалж хүч хэрэглэхийг өдөөн хатгаж эмх замбараагүй байдалд уриалж байна. Иймд уг жагсаалд оролцож байгаа залуус аюулгүй байдлаа хангаж гэмт хэргийг хохирогч болж өртөхөөс сэргийлж бусдын өдөөн хатгалганд өртөхгүй байхыг анхааруулж байна.


29
angry
1
care
2
haha
2
liked
1
love
5
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 14 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 15 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21