ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
"Нүүрсний хэрэгт эрх мэдэлтэй, албан тушаалтнууд холбогдсон. Засгийн газраас гурван удаа яриад эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" компани дээр онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаад ажиллаж байна. Энэ үеэр олон зүйл тодорхой болж байна.Нүүрстэй холбоотой асуудалд, гэрээ, төмөр зам, тээвэр орно. Ийм гурван төрлийн хэрэг дээр нийтдээ 10 эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа. Тэдгээрийн нэрийг зарлая.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Д.Амарбаясгалангийн тэргүүлж буй ажлын хэсэг үйл явцын мэдээллийг цаашид өгнө. Ер нь бол Засгийн газар хоёр долоо хоногт нэг удаа "Эрдэнэс тавантолгой" компанитай холбоотой, цаг үеийн мэдээллүүдийг сонсож байгаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна