“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХҮНИЙ ЭРХИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭНЭ

Ц.Цэрэнбадам
2022/04/01

“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Байгаль орчны засаглал" хөтөлбөрийн хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэхээр боллоо. Уг ажлыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга О.Туяа нар гарын үсэг зурлаа.


Хамтран ажиллах гэрээний хүрээнд Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн зөвлөл болон мэргэшсэн хуульчдын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлыг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мэргэжлийн баг магадлан шинжилгээ хийсний дараа компанийн зүгээс байгаль орчин, хүний эрхэд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг үе шаттайгаар бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэх юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс 2011 онд Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудыг батлан гаргасан байдаг. Энэхүү зарчмууд нь хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүндэтгэх бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх төр болон бизнесийн байгууллагын үүргийг тодорхой тусгасан бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах баримт бичиг юм.

Мөн уг зарчмуудад бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх тухай зааж өгсөн байдаг. Манай улсын хувьд бизнесийн байгууллагууд үйл ажиллагаанд “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх ойлголт шинэ тутам бөгөөд  “Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү туршлагыг нэвтрүүлэхээр гэрээ байгуулсан нь анхдагч болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр