Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх дэмжих бичигт гишүүд гарын үсэг зурж эхэлсэн

Ц.Цэрэнбадам
2022/12/05

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл " Эрх баригч нар хүчин чадлаа шавхаж байгаа дүр төрх харагдаж байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн араас цуврал хулгай үргэлжилнэ. Энэ хулгайг ил тод болгох гэхээр нөгөө хэсэг нь эсэргүүцдэг дүр зураг үргэлжилж байна. 

 "Эрдэнэс тавантолгой"-н хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Гэтэл хувьцаа эзэмшигчдээсээ мэдээллээ нуудаг байж болохгүй. Мэдээллийг ил болгох хэрэгтэй. Нүүрсний хулгайг эрх баригчид биш өнгөрсөн есдүгээр сард ОУВС-ийн Дэлхийн банкны мэдээлэлд гарсан. "Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн баялаг, буцаж орж ирж байгаа орлоготойгоо нийцэхгүй байна. Танай улсын эрсдэлтэй цэг энэ болчихлоо" гэж ОУ-ын байгууллагууд анх сануулж эхэлсэн. АН-ын бүлгээс энэ мэдээллийг нээлттэй болго, тэгэхгүй бол эдийн засаг чинь буруу зүг рүүгээ явчихлаа гэдгийг сануулж, байр сууриа илэрхийлж ирсэн" гэлээ. 

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нүүрсний хулгайн талаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна. Иймээс бид манлайлж орно. 1990 онд цахилгаан станц руу ордог зам дээр шуудай барьсан хүмүүс хөөрхий нүүрс хулгайлдаг байсан. Энэ хүмүүс гэрээ дулаан байлгах гэж тухайн хулгайг хийж байсан. Гэтэл одоогийн хулгайч нар улс орноо зарж байна. Улс орноо дэлхийн шившиг болгож байна. Нүүрсний хулгайг МАН биш ОУВС гаргаж ирсэн" гэсэн юм.

 



0
angry
0
care
0
haha
7
liked
0
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18