С.Ганбаатар: П.Батсайхан, Ж.Оджаргал, Д.Баясгалан нарыг нүүрсний хулгайч гэв

Ц.Цэрэнбадам
2022/12/05

“Нүүрсний хулгай”-н асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр хэлэхдээ:  "Алдсан хүн аашаа барна, авсан хүн буянаа барна гэдэг шиг монгол оронд нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Өнөөдөр би гурван зүйлийн мэдэгдэл хийе.

Нэгдүгээрт, яагаад ийм байдал үүсэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурав ажлаа хий. Улс даяар баримттай хулгай гарчхаад байхад хариуцлага тооцох ёстой.

Хоёрдугаарт, Монголд том хулгай гарчхаад байхад шүүх, прокурор, тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байна. Тэд иргэдийн татварын мөнгөөр форм өмсөж ажиллаж байгаа.

Гуравдугаарт, Би өнөөдөр нүүрсчдийг зарлана. Нууцын мэдээ үзсэн, харсан мэдэгдлээ хийнэ. Нүүрсчид төрийн гурван өндөрлөг болон хууль шүүхийн байгууллагынхныг худалдаж авсан байна. Иргэд аргаа барж байгаа. Залуучуудыг дэмжиж байна. 

Тэд хулгайгаа нууцад оруулж, иргэд үзэхийн аргагүй болгосон. УИХ-ын гишүүн нууцад байгаа материалыг хүртэл ард иргэддээ хэлэх үндсэн үүрэгтэй.

АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Д.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй толгой нүүрсчид Монгол орныг цөлмөж, дээрэмдэж байгааг би баримттай ярьж байна. Тэд бүх гэрээгээ төрийн нууцад хамруулсан байгааг АТГ-т өгөхөөр хэвлэлийн хурал хийж байна" гэсэн юм.


26
angry
0
care
8
haha
45
liked
5
love
13
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18