ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр, хэт өндөр үнэ тогтоосон “Мэргэ ван” ХХК-г ₮183.6 саяар торгов

О.Шүрэнцэцэг
2022/12/04

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн онгоцны тийзийн үнийн өсөлт, агаарын хөлгийн шатахууны сумалгаа болон ачилтын үнийн өсөлттэй холбоотой гомдлын дагуу онгоцны шатахуун борлуулах, цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох “Мэргэ ван” ХХК-д холбогдох зөрчлийн 2202000306 дугаартай хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явууллаа.

“Мэргэ ван” ХХК нь Монгол Улсын хэмжээнд онгоцны шатахуун эцсийн худалдан авагчид борлуулах, Улаанбаатар хотын хэмжээнд онгоцны шатахуун цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр 2013 онд тогтоогдсон бөгөөд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгааг ШӨХТГ-ын хуралдааны 2019 оны 03 тоот тогтоолоор дахин тогтоосон байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн үнэтэй харьцуулахад хил үнэ 2022 оны 8 дугаар сард 46.7 хувиар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2022 оны 8 дугаар сард 11.6 хувиар нэмэгдсэн байх бөгөөд “Мэргэ ван” ХХК нь 2022 оны 8 дугаар сард агаарын хөлгийн шатахууны сумалгааны кг тутамд 2800 байсан үнийг 5600 төгрөг болгож 100 хувиар, ачилтын кг тутамд 2750 байсан үнийг 5550 төгрөг болгож 102 хувиар тус тус өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл, валютын ханш 10 гаруй, хил үнэ 40 гаруй хувиар буюу нөлөөлөх хүчин зүйл 50 гаруй хувиар өөрчлөгдсөн байхад “Мэргэ ван” ХХК нь сумалгаа болон ачилтын үнийг 100-102 хувиар өсгөж давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь нотлогдлоо.

Иймд давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зөрчил гаргасан “Мэргэ ван” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 183.6 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.



0
angry
1
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 14 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 15 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 16 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 17 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 17 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 18 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21