Монгол-Японы бизнес уулзалт Токио хотод боллоо

О.Шүрэнцэцэг
2022/12/02

МҮХАҮТ, JETRO (Японы гадаад худалдааг дэмжих байгууллага)-тай хамтран “Монгол-Японы бизнес уулзалт"-ыг зохион байгууллаа. Бизнес уулзалтад Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Дэд сайд Ш.Накатани, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO) -ын дарга Сасаки, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монгол Улсаас гадаад худалдаа, уул уурхай, барилга, харилцаа холбоо, ноос ноолуур, хүнс, агаарын тээвэр, банк санхүүгийн салбарын нийт 30 орчим тэргүүлэгч аж ахуй нэгжийн 60 орчим төлөөлөл, Япон Улсын 150 гаруй бизнес эрхлэгч оролцов. 

Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа бол үлдсэн 8 хувийг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Цаашид уул уурхайн бус хөдөө аж ахуйн гаралтай мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, аялал жуулчлалын салбарын экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. 

Мөн тэрээр, Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж, түүнчлэн хөрөнгө оруулалтын тогтвортой, таатай нөхцөлийг бүрдүүлсэн хөдөө аж ахуйн парк, чөлөөт бүсүүдийг бий болгоод байгааг дуулгахад таатай байна. Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, Монгол-Оросын хилийн боомт түшиглэсэн Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүс, Монгол-Хятадын хилийн боомтыг түшиглэсэн Замын-Үүдийн чөлөөт бүс болон Дорнод, Ховд, Дарханы хөдөө аж ахуйн паркуудад хөрөнгө оруулж, бараа бүтээгдэхүүнээ зөвхөн Монголын төдийгүй Монголоор дамжуулж, ОХУ, БНХАУ-ын зах зээлд борлуулах боломжтой гэлээ. 

Цаашид худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, тэр дундаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийн өнөөгийн түвшинг үнэлж, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг судлах замаар гадаад худалдааны тэнцлийг сайжруулах, харилцан ашигтай худалдааг нэмэгдүүлэх, хэлэлцээрийн бодит үр дүн, үр өгөөжийг хангах компанит ажлыг өрнүүлэх шаардлагатай байгааг онцлов.

МҮХАҮТ-ын зүгээс Японы ХАҮТ, Японы гадаад худалдааг дэмжих байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Бизнес форумын үеэр “Японы компаниудын Монголд явуулж буй өнөөгийн бизнес санаачилга”-ын талаар Data Artist Inc.-ийн төлөөлөгч С.Ямамото, "Мобиком" корпорацын гүйцэтгэх захирал К.Кирушима, “Монгол, Японы технологийн хамтын ажиллагааны стратегийн түншлэл, ач холбогдол”-ын талаар “Анд Глобал” ХХК-ийн гүйцэтгэх Захирал Б.Хос-Эрдэнэ, ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал Г.Өлзийсайхан “Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд цахим арилжааг хөгжүүлэх боломж”-ийн талаар тус тус танилцуулав. Форумын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх В2В уулзалт зохион байгуулагдлаа.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 14 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 15 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 16 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 17 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 17 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 18 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21