"Приус" автомашины нүүрсэн яндангаа хулгайд алдсан гэх 892 гомдол цагдаад иржээ

О.Шүрэнцэцэг
2022/12/01

Монгол улсын хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 1,259,868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас Улаанбаатар хотод 676,974 авто машин буюу 53,7 хувь орон нутагт 582,894 автомашин буюу 46,3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс нийслэл хотын хэмжээнд 

  • Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 буюу 10,5 хувийг эзэлж байгаагаас
  • Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, 
  • Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, 
  • Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 4 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины зөөлөн яндан алдагдсан талаар цагдаагийн байгууллагад иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 892 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 2021 онд 129 гэмт хэрэг, 2022 эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан буюу катализаторын ажиллагааны байдлыг тодорхойлох зорилгоор “Бензин хөдөлгүүртэй автомашин – утааны найрлага дах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS:5013:2009 стандартад тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, яндангүй гэсэн 3 төрлийн нөхцөлд тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг хэмжиж, харьцуулалт хийгдсэн.

Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ бага эргэлттэй үед яндангүй тээврийн хэрэгслээс хаягдаж буй хэмжээнээс 4.5 дахин бага.

БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 3.2 дахин бага байсан бол их эргэлттэй үед СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8, Хятад дуураймал яндангаас 4.3 тус тус бага ялгаралтай байсан. НС буюу нүүрс-ус төрөгчийн хувьд бага эргэлттэй үед огт яндангүй тээврийн хэрэгслээс хаягдах хэмжээнээс 8%-иар, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 12,6 %-иар, их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 10%-иар тус тус бага, Хятад дуураймал яндангаас 1.6 дахин бага ялгаралтай байсан.

Иймд дээр дурдсан хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нь онц чухал үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны үед яндангийн байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ 2 цагийн өмнө
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 5 цагийн өмнө
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 7 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 7 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 8 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 8 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 9 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 10 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 11 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 11 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 12 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 12 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 13 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Өчигдөр
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    Өчигдөр
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ Өчигдөр