Шахмал түлшний болон шаардлагатай түүхий эдийн нөөц хангалттай байна

О.Шүрэнцэцэг
2022/11/29

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийг 2018 онд байгуулсан. 

Байгуулагдсан цагаасаа хойш Тавантолгой түлш компани жилд дунджаар 600,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэл хотын хэрэгцээг бүрэн хангаж ирсэн. 

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд манай компани 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгөөр өвөлтэй залгасан үзүүлэлт юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлшний нөөцтэй өвлийг угтдаг байсан. 

Одоогийн байдлаар компанийн гурван үйлдвэрийн 14 шугам тасралтгүй ажиллаж хоногт дунджаар 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажлын хүрээнд стандартыг шинэчлэн батлуулж, шохойлог чулуулгийн агууламжтай доломит хэмээх бүтээгдэхүүнээр түлшээ барьцалдуулж эхлээд байна. Ингэснээр шаталтаас үүсэх хүхэрлэг хийн агууламж стандартын хэмжээнээс 3-4 дахин буурах боломж бүрдээд байна. 

Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн болон Дөрөвдүгээрүйлдвэрт техникийн шинэчлэл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нөөцийн 97 агуулахад 110,000 тонн түлшний нөөцтэй байна. Шахмал  түлшний үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний нөөц 330,000 тонн байна. Мөн одоогийн байдлаар 12,500 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Энэ нь 140 хоногийн нөөц юм. Шуудайн нөөц 5 сая 300 мянга байна. Шахмал түлшний нөөц хангалттай, үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа, мөн түүхий эдийн олон сарын нөөцтэй байгаа үед гадаадаас импортоор шахмал түлш оруулж ирэх ямар ч шаардлагагүй бөгөөд нийслэл хотын хэрэгцээг Тавантолгой түлш компани өөрийн бүтээгдэхүүнээрээ бүрэн хангаж борлуулалтын 650 цэгээр шахмал түлшээ борлуулж байна.


0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 12 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 13 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 14 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 16 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 17 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 18 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 19 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 19 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21