Сургууль, цэцэрлэгийг ирэх Даваа гаригт цахимаар хичээллүүлэхээр яригдаж байна

Ц.Цэрэнбадам
2022/11/25

Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэхээр яригдаж байна. Одоогоор албажиж шийдвэр нь гараагүй байгаа бөгөөд БШУ-ны сайд болон ЦУОШГ-ын дүгнэлт хүлээгдэж байгаа аж. 

Одоогоор төсөл дараах байдлаар боловсруулагджээ.

-Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах

-Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладагаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэл, дүүргийн төрийн захиргааны болон харъяа байгууллагын удирдлагуудад;

-Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах, чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар,  “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т тус тус;

-Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах үеэр болон хаасан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  “Нийслэлийн Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ  болон дүүргүүдийн Засаг дарга нарт;

-Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар,  “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т тус тус;

-Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор авах арга хэмжээний талаар иргэдэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт

-Байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдын 50-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй гэжээ.


82
angry
2
care
3
haha
205
liked
15
love
28
sad
21
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18