Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unsend -Бүү шилжүүл” аяныг эхлүүллээ

Ц.Цэрэнбадам
2022/11/25

Цахим хэрэглээ өссөн өнөө үед Цагдаагийн байгууллагын тоо баримтаар энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс залилах гэмт хэргийн шинжтэй 10300 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 88.2 хувийг цахим хэрэгсэл ашиглаж залилсан үйлдэл эзэлж байна. Залилагчдаас иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, найзуудаас нь чатаар мөнгө зээлэх, ипотекийн зээлийг шуурхай гаргаж өгөх, өндөр ашигтай сүлжээний бизнест жуулчилж өгөх гэх мэт зарыг байршуулж олзлох үйлдлийг хийдэг байна. Мөн гадаад улсын иргэд манай улсын иргэдийн гэнэн, итгэмтгий, хяналт сул байдлыг ашиглаж өв  залгамжлал, зээл олгох, бараа таваар хүргүүлэх гэх мэт үйлдлийн аргаар залилах байдал нийтлэг гарах болжээ.

Иймд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран цахим орчинд үйлдэгдэх санхүүгийн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unsend – Бүү шилжүүл” аяныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс,  мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих, найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирах,  олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын нэр, зураг логог ашиглаж байна. Иймд энэхүү аяныг хэрэгжүүлэх хугацаанд олон нийтийг залилагчдын энэ мэт үйлдлүүдээс сэрэмжилж, мэдээллийн аюулгүй байдлын нууцлалаа өндөр түвшинд хадгалж, хамгаалж байх зөвлөмж, мэдээллийг өргөн хүрээнд өгч ажиллах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18