“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВНА


"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь есдүгээр сарын 1-нээс өмнө Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтойг Сангийн яамнаас өчигдөр мэдэгдлээ. "Эрдэнэс Монгол" ба түүний охин компаниудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд энэ ажлыг хийхээр болжээ.

Тус компанийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд төлбөрөө эргүүлэн авах хүсэлтээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, эсвэл Төрийн банкны салбаруудад гаргах юм байна. Ингэхдээ хувьцааг буцаан худалдах хүсэлт, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд мөнгө тушаасан баримт, иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж бол нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбараа авчрах аж.

Харин аж ахуйн нэгжээ татан буулгасан тохиолдолд компанийн дүрэм, улсын бүртгэлийн газрын тодорхойлолт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, хувьцаа эзэмшигчид төлбөрөө хэрхэн авах талаар харилцан зөвшөөрсөн баримт бичгээ бүрдүүлэх шаардлагатай гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр