Хөгжлийн банкийг удирдаж байсан Г.Амартүвшин, шалгаж байсан Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар “дуугарах” болоогүй юу?

О.Шүрэнцэцэг
2022/11/18

Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохоос илүү эрх мэдэл хаана байх билээ. Гэтэл энэ эрх мэдэлд хүрчихсэн хойноо өөрсдийн сайн мэдэх алдаа дутагдлыг арилгахын төлөө дуугахгүй, ажиллахгүй байгаа тохиолдолд хариуцлага нэхэж болох уу?

Хөгжлийн банкийг дампуурлаа зарлах гэж байхад нь zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг сэтгүүлчдийг уриалж, олон нийтийн анхаарлын төвд хүргэн эрх баригчдыг шахаж зээлийг нь төлүүлсээр өнөөдрийн байдлаар 777 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгээд байгаа билээ. Орос, Украины дайнтай бараг зэрэг эхэлсэн Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх ажилд эрх баригч улс төрийн нам, хууль хяналтын байгууллагууд хамтран ажилласаар энэ амжилтад хүрсэн ч одоогоор хамгийн том хэмжээний зээлүүд төрийн зарим байгууллагууд болон “Бэрэн”, “Эрэл” зэрэг барьцаа нь хүрэлцэхгүй,хуйвалдааны аргаар шахам авчихсан томоохон бүлэглэлийн өмнө хүчин мөхстөөд байгаа дүр зураг харагдаж байна. 

Энэ цаг үед Засгийн газрын 2016 оны дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг, дэд хэсгийнхнээс хариуцлага нэхэх ёстой. Учир нь тус Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар УИХ-ын 2020 оны сонгуулиар парламентад сонгогдсон. Тэд өнөөдрийг хүртэл юу хийв? Хэрэв тэд Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдож байгаа талаар “шүгэл үлээж” ажил хэрэг болгосон бол “Ковидын” хүнд цаг үетэй иргэн бүр, ААН болгон тамирдаж хямрахаас өмнө асуудлыг шийдэж болох байсан. Дараа нь тэд УИХ-ын гишүүн болсон ч олон нийтэд хүртэл оройлон дуугарахгүй байгаа нь анзаарагддаг. Хэдийгээр тэдэнд өөр чухал ажлууд байдаг ч гэсэн улс орны эдийн засагт томоохон ач холбогдолтой Хөгжлийн банкны “эс ширхэг” бүхнийг шалгасан, мэдсэн, мэдэрсэн хүмүүсийн хувьд төрөөс шийдвэр гаргахад нь хүчин чармайлт гаргах ёстой биш гэж үү?

Тухайн Ажлын хэсгийнхэн, дэд хэсгийнхнй бүтэц бүрэлдэхүүн маш нүсэр. Ажлын хэсэгт нь Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга нь “Анод” банкны БЭТ-өөр ажиллаж байсан М.Адилбиш, Ш.Хандсүрэн нарын гурван хянан шалгагчаа аваад орсон. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга нар орж ажилласнаас үзэхэд тэдний илрүүлсэн ажил сайн хийгдсэн байх учиртай. Энэ Ажлын хэсэгтхамт ажиллаж байсан залуугаа хөнөөсөн хэрэгт шийтгэгдсэн, Хөгжлийн банкны зарим зээлийг олгоход шийдвэр гаргалцаж байсан Б.Махбал Хөгжлийн банкныажлыг шалгах Ажлын хэсэгт орчихсон явж байсан нь анхаарал татдаг. Тиймээс ч өнгөрсөн зургадугаар сард Хөгжлийн банкны хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн ШШГЕГ-ын харьяа Багануур дахь хаалттай хорих 427 дугаар ангид очиж Б.Махбалтай уулзаж мэдүүлэг авсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан нь албаны эх сурвалжаар батлагдсан. Б.Махбал нь УУХҮЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтаж байж.Ж.Бат-Эрдэнэ мөн адил ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, өнөөдөр яамнаас яам дамжин Дэд сайдаар ажиллаж явна. Ийм л Ажлын хэсэг Ковидын сураг ч үгүй байхад Хөгжлийн банк дампуурч байгаад мэдсээр байж 131 хуудас танилцуулга бичиж цэг тавиад дуугараагүй гэж бодохоор харамсалтай бөгөөд хариуцлага нэхмээр санагдсан юм. 

Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2017 оноос өмнөх, 2017 оноос хойшхи гэж хоёр хувааж үздэг. 2017 оноос өмнөх үйл ажиллагааны үр дүнд зээлийн хугацаа хэтрэлт 70 гаруй хувьд хүрсэн. Зарим мэдээлэлд 80 орчим хувьд хүрсэн ч гэж дурдсан байдаг. Энэ байдлыг засах зорилгоор 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны бүх удирдлагыг солисон. Шинэ удирдлагаар Гүйцэтгэх захирал Б.Батбаяр (2019 оны 5 сард Б.Батбаяр нь ажлаа өгч, Г.Амартүвшин банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон), Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Дэд захирал бөгөөд Актив, пассивын газрын захирлаар Б.Чойжилжалбуу, Дэд захирал бөгөөд Зээлийн газрын захирлаар Ч.Мөнхбаяр, Дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар Я.Сод-Эрдэнэ, Дэд захирал бөгөөд Эрсдэлийн газрын захирлаар Дөлгөөн (2018 онд Б.Батбаатар болж өөрчлөгдсөн) нар томилогдсон байдаг.

“Чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна” гэдэг үндэслэлээр 2019 оны тавдугаар сард банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, оронд нь олны дунд “шарк” гэдгээрээ танигдсан Г.Амартүвшинг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилсон. Г.Амартүвшин нь Харвард зэрэг нэр хүндтэй гадны сургуулиудад сурч боловсорсон, банк, санхүүгийн чиглэлээр гадаадын орнуудад ажиллаж байсан туршлагатай. Одоо л Хөгжлийн банкийг хөгжүүлэх нь гэж байтал 2020 он гарснаас хойш гэнэт Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлын ажлаа өөрийн саналаар өгсөн гэх мэдээлэл гарсан ч эдүгээ УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түүний цаана ямар баг үлдэв? Өөрөөр хэлбэл 2017 оноос хойш яаж явж ирэв? Яагаад энэ тухай УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэрнээ ярихгүй тэр банкийг удирдаж байсны хувьд санаа зовдоггүй юм бэ?

Тэгэхээр өнөөдөр УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж төрийн эрх барилцаж буй эрхэм гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Энхбаяр нарыг Хөгжлийн банкны өрийг төлж барагдуулах талаар яагаад ямар нэг дорвитой алхам хийхгүйН.Мандуул, Н.Өнөрцэцэг нараас дорж ажиллаад байгаа юм бэ гэж хариуцлага нэхэж, шахаж шаардаж, харамсаж халаглаж болно биз дээ?


2
angry
0
care
3
haha
4
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 11 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 12 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 13 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30