Г.Ганчимэг: Аав минь жилийн өмнө “Мөнгөн гүүр” эмнэлэгт өвдөгний үе солиулах ажилбарт орсон ч өмнөхөөсөө дордчихсон

М.Төгөлдөр
2022/11/16

Дорнод аймгийн малчин н.Гансүх өвдөгний үе солиулах заалттай Дорнод аймгаас гэмтлийн эмнэлэгт 13а бичүүлээд ирсэн ч очер нь олон сарын дараа байж. 

2021 оны найман сард "Мөнгөн гүүр" эмнэлэгт өвдөгний үе солиулах мэс засалд оржээ. Эдгэрэлт нь зургаан сар байдаг талаар эмч нь хэлсэн учир өвдөлтөө тоохгүй гүрийж зургаан сар болсон байна. Гэтэл өвдөлт нь намдахгүй, өвдөг нь тэнийхгүй байсаар хагалгаа хийлгэсэн "Мөнгөн гүүр" эмнэлэгтээ ирж үзүүлтэл далийлттай байна гээд, ямар арга хэмжээ авах нь мэдэгдэхгүй байсан учир эмнэлэгт хэвтүүлжээ. 

Эмнэлгээс гаран, эдгэрнэ гэх найдвар тээгээд Дорнод аймаг руу буцсан ч дөрөв дэх удаагаа Мөнгөнгүүр эмнэлгийг зорьж ирээд байгаа нь энэ. Хагалгаа нь амжилтгүй болж, анх үе солихдоо эмч нь алдаа гаргасан гэж охин нь ярьж байна. Харин эмнэлгээс нь аавд чинь мэс засал хийсэн эмч манайд одоо байхгүй гэх тайлбарыг хэлжээ. Огт таяг тулдаггүй, үе нь л өвддөг байсан учир үе солиулах хагалгаанд ороод Гансүх гуай хоёр таягтай, хүнээр түшүүлж явдаг болжээ.


8
angry
0
care
0
haha
1
liked
3
love
16
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр