Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэр хэвийн горимд шилжинэ

Ц.Цэрэнбадам
2022/11/11

УИХ-ын чуулганы өнөөдөр (2022.11.11)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг эцэслэн батлав. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Энэ үеэр, Ипотекийн зээл дээр засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа гэсэн юм. Энэ жил 12 сарын 31 ээр ковидын хуулийн хугацаа дуусна. Энэ хугацаа дууссанаар Ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулж байсан горим дуусна гэлээ. Өөрөөр хэлбэр ирэх 2023 оны нэг сарын нэгнээс зээлийн төлөлт өмнөх хэвийн хуваарийн дагуу төлөгдөх болж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, зээлийн санхүүжилтэд өөрчлөлт орохгүй. Энийг хийж байгаа оператор нь л өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Монголын ипотекийн корпорац дээр схем нь явж байгаа. Засгийн газар төсвөөс санхүүжилтээ 2019 онд дуусгасан, оролцоо байхгүй болсон. Өмнө гарсан эх үүсвэрүүдээрээ ипотекийн зах зээл эргэлтэд оруулаад өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг энэ горимдоо шилжсэн. Ковидын өмнө сардаа 20-30 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд энэ хэмжээгээр дараагийн зээл хүсэгчдэд зээл авах боломж үүсдэг байсан. Төлөлт хийх хугацааг хойшлуулснаар сард 5-10 тэрбум болтлоо буурсан. Тэгэхээр одоо зээл авсан хүмүүсийн хувьд аль болох хуучин хуваарьтаа ороод явах нь дараагийн зээлдэгч нартаа боломж өгч байгаа юм гэлээ. 


12
angry
0
care
0
haha
6
liked
10
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18