Омикроны шинэ хувилбарууд халдварлах чадвар маш өндөр байгааг ДЭМБ-аас ахнаарууллаа

Ц.Цэрэнбадам
2022/11/11

ХӨСҮТ-өөс ковидын шинэ хувилбар, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсад BF7, BQ1.2 гэх омикроны хоёр төрлийн шинэ хувилбар бүртгэгдсэн. Оны 44 дүгээр долоо хоногт коронавирусийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрчээ. 

Омикроны шинээр илэрсэн хувилбарууд халдварлах чадвар маш өндөр байгаа хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Тиймээс олон нийтийн газар ажилладаг, олон хүмүүстэй харилцдаг газруудыг маскаа тогтмол зүүхийг ХӨСҮТ-ээс уриаллаа. Омикроны шинэ хувилбар ядарч сульдах, шингэн нус гарах, хоолой бага зэргээр сэрвэгнэх зэргээр илэрч байгаа аж. BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 325 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал маш хүнд байна. Дархлаа сэргээх нэмэлт тун хүндрэлээс сэргийлнэ хэмээв. 

2022 оны аравдугаар сараас 11-дүгээр сарын 15-ныг хүртэл 21 аймаг 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн вакцинжуулалт явагдаж байна. 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган тунг хийжээ. 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон архаг хууч өвчтэй ахмад настнуудад томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлд нь үндэслэн цэцэрлэгт нь түр цэг байгуулан вакцижуулалт хийж байна. Ковид болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсэж байна. Мөн ковид болон томуугаас хамгаалах арга нь вакциндаа хамрагдах юм. Тиймээс иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.  


0
angry
1
care
1
haha
1
liked
2
love
2
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18