АН: 2023 онд Монгол өрөө дарж чадахгүй дампуурах эрсдэлтэй төсөв батлах гэж байна

Ц.Цэрэнбадам
2022/11/11

Улсын 2023 оны төсвийн батлах гэж буйтай холбогдуулан Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-АН ирэх оны төсвийн төслийг анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж дампуурах эрсдэлтэй боллоо. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Эрх баригчдын төсөв санхүүгийн хүрээнд баримталж байгаа бодлого буруу байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс амлалтаа ажил хэрэг болгож, биелүүлэхийг шаардаж байгаа юм. 2023 он гарангуут төсвийн тодотголын асуудал яригдах нь.

Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд батлаад явж байна. АН-ын бүлгийн зүгээс удаа дараа акцууд гаргаж, сануулсаар ирсэн. Ирэх жил 1.5 тэрбум ам.долларын бонд болон барилга бүтээн байгуулалтад их хэмжээний төсөв батлах гэж байна. Улс дампуурах эрсдэлтэй байхад хэт өөдрөг төсөөлөлтэй төсвийг батлах нь утгагүй. Эрх баригчид асуудлыг зөөллөж байгаа болохоос бодит байдал дээр бодлогын алдаа нь хэтэрчихсэн. Валютын нөөцийг нэмэх дээр албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлээд ямар ч нөлөөгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "АН-ын зүгээс төсвийг алдагдалгүй батлах шаардлагыг тавьж байгаа. Алдагдалтай батлах юм бол нэгдүгээрт бид гадаад өрөө төлөх боломжгүй болно. Хоёрдугаарт инфляц улам нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, юмны үнэ өснө. Хамгийн аюултай нь энэ бүхнээс үүдээд бизнесүүд хумигдаж эхэлнэ. Ингэвэл татвар, хураамж багасна.

Мөн орлогоо хэт хиймэл, хөөстэй төсөвлөсөн байгааг бид шүүмжиллээ. Нүүрс 36 сая тонн гаргана гэсэн байна. Гэтэл хил хаагдаад гарч байгаа нүүрсний тоо багасаад ирлээ. Түүнчлэн маш их хэмнээд байгаа гэсэн боловч нийт 35 төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 485 тэрбумаар нэмэгджээ, хэмнэлт хаана байна вэ. Дээрээс нь томилолт үйлчилгээний зардал 132 тэрбумаар нэмэгджээ. Төсвийн нийт урсгал зардал 15 их наяд гэдэг бол түүхэнд байгаагүй өндөр зардал.

Үндэсний статистикийн хорооноос маш чухал мэдээллүүд гарч байгаа. Энэ байгууллагаас хоёр хүний нэг нь ядуу байна гэдэг статистик гаргажээ. Хүмүүс цалингаа нэмүүлье гэхээс илүүтэй цалингийнхаа үнэ цэнийг алдахгүй байхыг хүсэж байна" гэлээ.


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18