Томуу, томуу төст өвчний ачаалал нэмэгдсэн тул улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэв

Ц.Цэрэнбадам
2022/11/11


ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 9.6 хувь нь томуу төст өвчнөөр оношлогдож байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн дотор 16.2 хувьтай байна. 

Одоогийн байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдүүдийн 68 орчим хувь нь амьсгалын замын цочмог халдвараар хүндэрч эмнэлэгт хэвтжээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 18 орчим хувьтай байна. Тус дуудлага мэдээллийн 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирж байгаа шинжилгээгээр томуугийн вирус хараахан орчилд ороогүй байна. Түүнчлэн сорьцын дүн мэдээллээс харахад, SARS-CoV-2 болон Хүний метапневмовирус (HMPV) вирус зонхилох хувийг эзэлж байна. 

Тодруулбал, лабораторийн шинжилгээгээр эерэг гарсан нийт сорьцын 30 гаруй хувийг Хүний метапневмовирус (HMPV) вирус эзэлж байгаа юм. Энэ вирус нь нэлээд хүндрэлтэй явагддаг. Амьсгалын дээд зам болон бусад эрхтнийг шууд гэмтээх эрсдэлтэй учраас хатгалгаа, астма үүсгэж хүндэрдэг. Улмаар зөвхөн амьсгалын замаас гадна хоол боловсруулах эрхтнийг давхар гэмтээдэг.

Илрэх шинж тэмдгийг тодруулбал, ханиалгах, нус гарах, хамар хоолойн салстууд улайх хавагнах, гүйлгэх, суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх хордлогын шинж тэмдэг өвчилсөн иргэдийн 50-60 хувьд илэрч байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдүүд энэ халдварт зонхилон өртөж, хүндэрч байна.

Хүний метапневмовирусийг анх 2001 онд Нидерланд улсад амьсгалын замын шинэ халдвар үүсгэдэг нэлээд хоруу чанартай хордлогын эмнэл зүйн шинж тэмдэгтэй вирус хэмээн үзсэн. Үүнээс хойш хүн амын дунд жил болгон хоёр удаагийн давлагаа үүсгэж өвчлүүлдэг. Тодруулбал, арваннэгдүгээр сараас эхлээд дараа жилийнх нь хоёрдугаар сар хүртэл эхний давлагаа явна. Дараагийн давлагаа нь хоёрдугаар сараас үргэлжилдэг. 

Амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэх өвөрмөц сэргийлэлт, өвөрмөц бус сэргийлэлт гэж байдаг. Өвөрмөц сэргийлэлт нь вакцинжуулалт юм. Харин өвөрмөц бус сэргийлэлт нь бидний өдөр тутамдаа хийж хэвшсэн маск зүүх, гараа тогтмол угаах, амин дэмтэй хоол хэрэглэх хэрэгтэй юм. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18