Шинэ хувилбараар өвдсөн таван иргэний хоёр нь хэвтэн эмчлүүлж байна

О.Шүрэнцэцэг
2022/11/09

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан: Монгол Улсад BF7, BQ1.2 гэх омикроны хоёр төрлийн шинэ хувилбар бүртгэгдсэн. BF7 хувилбараар нэг хүн туссан ба Хятад хүн байсан. Одоогоор зочид буудалд тусгаарлалтанд байна. Харин BQ1.2 хувилбар таван хүнд тодорхойлогдсон байна. Үүний гурав нь эрэгтэй,  хоёр нь  эмэгтэй хүнээс илэрсэн. Халдвар авсан таван хүний хоёр нь одоогоор эмнэлэгт хэвтэж, биеийн байдал хэвийн болсон.

Эдгээр хувилбарын шинж тэмдэг нь Халуурах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэргээр илэрч байна. Шинээр тохиолдсон энэ хувилбарууд  дэлхийн 80 гаруй улсад өмнө нь бүртгэгдсэн хувилбар юм. 

2022 оны аравдугаар сараас 11-дүгээр сарын 15-ныг хүртэл 21 аймаг 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн вакцинжуулалт явагдаж байна. 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган тунг хийгээд байна.

 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон архаг хууч өвчтэй ахмад настнуудад томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж буй юм. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлд нь үндэслэн цэцэрлэгт нь түр цэг байгуулан вакцжуулалт хийж байна" гэв. 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 11 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 12 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 13 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30