ШЕЗ-ийн гишүүд Канад улсад ажлын айлчлал хийлээ

Ц.Цэрэнбадам
2022/11/07

  Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019-2023 онд манай улсад хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй хамтран Канад Улсын Онтарио мужийн Торонто хотод 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд туршлага судлах үйл ажиллагааг “Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд гэр бүлийн шүүх, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн дагнасан шүүхтэй танилцах Канад улсын сайн туршлагыг судлах нь” сэдвээр зохион байгуулсан юм.

     Тус айлчлалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг болон Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн нар оролцсон. Тэд Онтарио мужийн Дээд шүүх,  Гэр бүл, насанд хүрээгүй хүний дагнасан шүүх болон Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нэгдсэн шүүх, Ерөнхий Прокурорын Яам, түүний Хүүхдэд өмгөөлөл үзүүлэх хэлтэс, Йоркийн Их Сургуулийн эрдэмтэн профессорууд, Барбра Шлиферийн дурсгалын хууль зүйн клиник болон Лукийн газар зэрэг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлдэг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй тус тус уулзав.

      Мөн жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг буруулахад дагнасан шүүх гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрхэн шийдвэрлэдэг талаар Онтарио мужийн шүүх эрх мэдлийн тогтолцоотой танилцаж, туршлага судаллаа. Тус туршлага судлах ажлын үр дүнд Монгол Улсад гэр бүлийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоо, гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, энэ төрлийн мэргэшсэн шүүгч бэлтгэх, шүүхийн байрны стандарт болон шүүх хуралдааны танхимд хүүхэд, хохирогчийн аюулгүй байдлыг хангах стандартыг сайжруулах чиглэлд дүн шинжилгээ хийж, санал зөвлөмжийг хамтран боловсруулах юм.

    Канад Улсын Засгийн газар нь хууль эрх зүй, нийгмийн бодлогын шинэчлэл хийх замаар жендэрийн тэгш бус байдал болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд ихээхэн хүчин чармайлтыг гаргадаг нь дэлхийн улс орнуудад сайн туршлага болдог. Тухайлбал Онтарио мужид гэр бүлийн хүчирхийллийн хэргийг дагнан шийдвэрлэдэг Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нэгдсэн шүүхтэй. Тусгайлан бэлтгэгдсэн шүүгч, прокурор, шийдвэр гүйцэтгэгч болон хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй.

     Мөн “Нэг шүүгч – нэг гэр бүл” гэсэн загвартай бөгөөд гэр бүлийн болон эрүүгийн хэргийг нэг л шүүгч хянан шийдвэрлэснээр, хуулийн хэрэглээнд тэнцвэртэй хандаж, олон талын мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах боломжтой болдог байна. Түүнчлэн иргэд олон дахин шүүхэд дуудагдахаас сэргийлж, хэргийн талуудын шүүхэд зарцуулах цаг хугацааг хэмнэж, зардлыг бууруулж, хохирогчийг дахин хохирохоос урьдчилан сэргийлдэг байна. Ингэснээр хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох, хохирогчийн оролцоо мөн аюулгүй байдлыг хангах, тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээний зохицуулалт, хүртээмж, шүүхээс тавих хяналтыг сайжруулах зорилгоо биелүүлдэг байна.  


2
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18