О.Цогтгэрэл: Визний нөхцөл хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна

Ц.Цэрэнбадам
2022/11/07

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Улсын төсвийг хэлэлцэж байна. Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, ашигтай ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Дараа нь МАН 2020 онд эдийн засгийн тухайд ямар амлалт өгч байсан, хэрэгжилт нь одоо ямар байгаа талаар мэдээлэл сонслоо.

МАН нийт 702 амлалт өгснөөс эдийн засаг гэсэн бүлэг нь 100 гаруй амлалттай. МАН-ын мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг нь Монгол Улсыг өрийн дарамтгүй болгоно гэсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт өр, Засгийн газрын өр хоёр дахин нэмэгдсэн. Нэг хүнд ногдох өр 30 сая төгрөг боллоо. 2023 онд маш их хэмжээний өр нэмж авах бэлтгэл ажил хангагдаж байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл энэ төслийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Тус төсөл Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн өртэй. Яг үйлдвэрийн ажил одоо хүртэл эхлээгүй. ТЭЗҮ нь батлагдаагүй, түүхий эдгүй үйлдвэр. Мега төсөл нэртэйгээр улс орныг өрөнд оруулах томоохон төсөл цаана бойжиж байна. 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Хаана байна. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд бий болгож байх шиг байна. Визний нөхцөл хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна. Ажиллангаа ядуурдаг тогтолцоо бий боллоо" гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хөгжлийн Банкны энэ их өр зээлийг бүгдгийг нь АН-ын үе рүү чихэж байна. Сая УИХ нээлттэй сонсгол явуулсан. Энэ сонсголын материалыг Хөгжлийн Банк өөрөө бэлдэж өгсөн. 2012-2016 онд АН тогтвортой нэг удирдлагатай байсан. Харин МАН-ын үед таван жилийн хугацаанд таван дарга солигдсон. Зээл өгсөн хүмүүс нь буруутай" гэв. 


0
angry
0
care
3
haha
4
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18