МАН: 106 төрийн байгууллага эзэмшил газраа орон сууц барьж, зарсан

Ц.Цэрэнбадам
2022/11/07

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хот байгуулалтын болон Тусгай хамгаалалттай газрын тухай гээд нийт долоон хуулийг Газрын багц хуулийн хүрээнд хэлэлцэнэ. Уг асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, нухацтай хэлэлцэнэ.

Газрыг хувьд өмчлөх асуудлыг шийдээд яг 20 жил болж байна. Гэсэн ч эдийн засгийн эргэлтэд баталгаатай орж чадахгүй байна гэж үзэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашид хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулах чиглэлээр хуульчлах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 1.1 сая иргэн, хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх эрхийн харилцаанд орсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүх хүнд хамаатай суурь эрх зүйн шинэчлэл явагдах гэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар

Тэрбээр "Газрын тухай багц хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа өөрчлөлт орсон. Тус хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тавигдсан.

Дүүргийн хэмжээний газар олголтыг хотын хэмжээнд хийдэг болж байгаа. Газар олголтыг цахимаар шийднэ. Нийслэлд газар олголтын давхардал бий болдог. Шинэчлэн боловсруулж буй хуульд газрын маргаан шийдэх зөвлөл бий болгож байгаа. Газрын ерөнхий хуулиар цахимжилт, ил тод болгох асуудлыг шийднэ. Иргэний хуульд байгаа үндсэн асуудлуудтай Газрын тухай хуулийг нэгтгэж байгаа юм. Орон сууцанд амьдарч буй хүний газрыг хүртэл үнэлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй байшин буулгахад газартай холбоотой үүсдэг асуудлыг шийднэ.

Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг шинэчилж оруулж ирж байгаа. Газар чөлөөлөх тухай хуулийн төслийг багцаар нь боловсруулсан. Хот байгуулалтыг газартай бас холбож ярина. 

Олон жил яригдсан хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна" гэсэн юм.



2
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18