“Учралын баяр” зорилтот төсөл дөрөв дахь удаагаа хэрэгжиж байна

Ц.Цэрэнбадам
2022/11/07

Эцэг эхээсээ хол өсөж торниж буй хүүхдүүдийг аав, ээжтэй нь уулзуулдаг “Учралын баяр” зорилтот төсөл дөрөв дахь удаагаа хэрэгжиж байна. Төсөл 2017, 2018, 2019 онуудад амжилттай хэрэгжиж, нийт 40 хүүхдийг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа аав, ээжтэй нь уулзуулсан. Гэр бүлээсээ хол байх хэцүү ч амьдралынхаа төлөө гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаа аав, ээж дээрээ очих, аз жаргал дүүрэн аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг юм.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгаар хэрэгжиж буй “Учралын баяр” төсөлд шалгарсан хүүхдүүд өнөөдөр төрийн ордонд төслийн багийнхантай уулзаж байна. Эдгээр хүүхдүүд “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссэ бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан бөгөөд бүгд 10-14 настай, эцэг эх нь БНСУ-д 3 ба түүнээс дээш жил амьдарч байгаа, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр БНСУ-ыг зорих гэж байна. Төслийн ерөнхий зохион байгуулагч “САЙН УЧРАЛ” сан, дэмжигч байгууллагаар “UB GROUP”, “AIR BUSAN” ажиллаж байна.

Төслийн ач холбогдол нь хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьдрах орчин, нийгмийн асуудал, гэр бүлийн тогтвортой байдал, сэтгэл санааны байдал, ард үлдсэн үр хүүхдийнх нь хүмүүжил, төлөвшил, өсөж торних асуудал, хүүхдийн эрх зэрэг олон асуудлыг хөндөж, олон нийтэд үнэн, зөв ойлголт түгээх явдал юм.

Манай улсын 18-аас дээш насны 200 мянга орчим иргэн хилийн чанадад ажиллаж амьдарч байна. Үүнээс зөвхөн БНСУ-д гэхэд 51 мянган иргэн амьдарч байна.Төслийн үр дүнгээс дурдвал ээж аавтайгаа уулзсан хүүхдүүдийн сэтгэл санаа, өөртөө итгэх итгэл, ээж, аавынхаа хөдөлмөр зүтгэлийг ойлгон хүндлэхэд эерэг нөлөө гарсан. Мөн эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хүсэл зоригийг ойлгох, сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй болох, эх орондоо эргэн ирж гэр бүлээрээ хамтдаа амьдарч, ажиллах итгэл урам зориг авсан байна.


2
angry
1
care
1
haha
4
liked
2
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18