“Үндэсний чанарын чуулган-2022” болно

Ц.Цэрэнбадам
2022/11/03

Жил бүрийн 11 дүгээр сард Олон улсын чанарын өдөр тохиодог бөгөөд энэ өдрийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы Инженер эрдэмтдийн холбоо, Америкийн Чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсон байна.  

Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган-2022” арга хэмжээг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Чанар-стандартын хэрэгжилт” уриатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Арга хэмжээг танхимаар болон зайнаас хосолсон хэлбэрээр зохион байгуулах ба уг арга хэмжээнд үйлдвэрлэгч, экспортлогч, ханган нийлүүлэгч, худалдаа үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын 500 гаруй төлөөлөл оролцох аж.

Дээрх арга хэмжээг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулахаас гадна “Үндэсний чанарын шагнал”-ыг гардуулна. “Үндэсний чанарын шагнал олгох журам” батлагдсанаар уг шагнал нь албан ёсоор Монгол Улсын Засгийн газрын шагнал болсноороо онцлог аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18