"Номин"-гийн Ш.Баярсайхан Нийслэлийн прокуроруудыг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатаас авилга авсан хэмээн шалгуулахаар АТГ-т хандлаа

Ц.Цэрэнбадам
2022/11/03

"Эрэл"компанийн захирал Б.Эрдэнэбат нь Нийслэлийн прокуроруудад авлига өгч, хэргээ хаалгах гэж байна хэмээн "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан АТГ-т ханджээ. Энэ талаар түүний өмгөөлөгч О.Батсүх "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан нь өөрийг нь нэр бүхий этгээд залилсан үйлдлийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой гомдлыг АТГ-т гаргасан. Энэ гомдлоо өнөөдөр АТГ-т өглөө. 

Ш.Баярсайхан нь 2016 онд Монголын томоохон компанийн үүсгэн байгуулагчид 20 тэрбум төгрөгөө залилуулан. Энэ асуудал шалгагдаад анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэж, гэм буруутай этгээд хорих ял авсан. Улмаар дээд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг үгүйсгээгүй, зөвхөн Ш.Баярсайхан гэдэг хүнээс авсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулсныг шалга хэмээн прокурорт буцаасан. 

Гэтэл энэ хэрэг прокурорт буцаагдсанаас хойш дахин шүүх рүү шилжээгүй. Хэрэг нь замхарсан, удааширсан. Мөрдөгч нь хэргийг хаах саналыг хэд хэдэн удаа гаргаад байгаа. Шалгагдаж байгаа хүн нь өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газарт олон жил прокурор хийсэн, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг авсан. Энэ хүн өмгөөлөгчөөр орж иргэнээс хойш энэ хэрэг удааширч байгаа. Магадгүй хэргийг хянаж байгаа прокурор, хуулийнханд хууль бусаар нөлөөлж, авлига зуучилж, хэргийг замхруулж болзошгүй гэж хардаж, энэ асуудлыг болон нэр бүхий прокуроруудыг шалгуулахаар АТГ-т хандаж байна. 

Ш.Баярсайханыг залилсан гэх хүний нэр одоо Хөгжлийн банкны асуудалд бас дурдагдаж байгаа.  Хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалж зээл авсан хэр нь нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй. Мөн Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгөө миний үйлчлүүлэгчид барьцаалж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 20 тэрбум аваад аваад залилсан өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй гэж мэдэгдсэн юм. 



2
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18