10 сая төгрөгийн шагналын сантай шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарлагдлаа

Ц.Цэрэнбадам
2022/11/03

SCIENCE FAIR- ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Боловсрол, Шинжлэх ухааны яам, нийслэлийн Боловсролын газар, “Гэртээ туршъя” ТББ хамтран хүүхдийн шинжлэх ухаанч мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх, өөрсдийн сонирхлоор туршилт судалгаа хийхийг дэмжих, шинжлэх ухааны туршилт бүхий оюуны бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах зорилготой Мария Кюрийн нэрэмжит SCIENCE FAIR- ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН-ыг зарлаж байна.

Уралдааны зохион байгуулагч “Гэртээ туршъя” ТББ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, хими, физик, биологийн хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ГЭРТЭЭ ТУРШЪЯ төслийг хэрэгжүүлж, ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН-ыг санаачлан эхлүүлж байгаа юм.

УРАЛДААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:
Улаанбаатар хот, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангийн сурагчид оролцоно.

ТАВИГДАХ ШАЛГУУР:
Cурагч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
● Ерөнхий боловсролын сургуулийн 5-8-р ангид суралцдаг 10-15 настай байх.
● Багаараа эсвэл ганцаараа оролцох эрхтэй.
● Сурагч багш, эцэг эх, найз нөхөд, ангиараа баг бүрдүүлж оролцож болно.
● Сурагч/баг нь зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой.
● Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгаа туршилт, бүтээлүүд байж болно.
● Судалгаа, туршилт, бүтээл нь хүний хэрэгцээ, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн болон шинэлэг санааг тусгасан байвал давуу тал болно.

 ШАЛГАРУУЛАЛТ:
1-р шат: Бүртгэл 2022-11-16-ний өдөр дуустал
Судалгаа, туршилт, бүтээлийн тухай мэдээлэл, оролцогчдын мэдээллийг бүртгэх үйл ажиллагаа явагдана.
Бүртгүүлэх линк: https://bit.ly/3Dd5tgT
Холбоо барих утас: 8001-8262, 99182893
Цахим шуудангийн хаяг: [email protected]

2-р шат: Биет болон постер үзэсгэлэн 2022-11-19-ны Бямба гарагт болно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн бодит бүтээл, танилцуулгыг үзэж, шалгуурын дагуу үнэлж шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.

УРАЛДААНЫ ЖУРАМ
● Уралдаанд оролцоход үнэ төлбөргүй байна.
● Бүртгэлийг сурагч өөрөө, эсвэл багш, эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамтаар хийсэн байх ёстой. Их сургуулийн оюутан, судлаач, багш, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудаас бүтээлийнхээ талаар зөвлөгөө, тусламж авсан байж болно.
● Бусдын ажлыг хуулбарлахыг хориглоно. Оролцогчийн өөрийн санаа, бүтээл байх ёстой.
● Ялагчдыг биет болон постер үзэсгэлэнгийн үеэр зарлана.
● Уралдаанд ирүүлсэн судалгаа, туршилт, бүтээлийг ”Гэртээ туршъя” төслийн байгууллага хадгална. Мэдээллийг шүүгчдийн бүрэлдэхүүнээс бусад гуравдагч этгээдэд өгөхгүй.

Багаар оролцох тохиолдолд:
– Баг нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй байна. Ангиараа оролцож болно.
– Оролцох баг өөр өөр сургуулийн сурагчдаас бүрдэж болно. Тийм тохиолдолд аль нэг гишүүнийхээ харьяа сургуулийн нэр дээр оролцох.
– Сургуулиуд нэгээс олон багийг оролцуулж болно.
● Уралдаанд орсноор оролцогчид энэхүү ерөнхий журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно.

 БҮТЭЭЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ БЭ?

Физик, Хими, Биологийн шинжлэх ухааны сорилт, туршилтийг гарт баригдах, нүдэнд харагдахуйцаар өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгууран хийсэн, гарын авлага, бичлэг, зурагт хуудас, үр дүн, дүгнэлт бүхий зүйлс хамаарна.
Бүтээлийг дараах үндэслэлээр шүүнэ.
● Байгалийн шинжлэх ухааны салбарын туршилт, судалгаа, бүтээл мөн эсэх
● Шинэлэг, энгийн, сонирхолтой, хөгжилтэй санааг тусгасан эсэх
● Оролцогч/ сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал
● Сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18