Иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах "Итгэл" төсөл үргэлжилж байна

Ц.Цэрэнбадам
2022/11/03

Иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн "Итгэл" төслийн хоёрдугаар ээлж эхэллээ. Тус төсөл нь архины хамааралтай, түүнийгээ даван туулахын төлөө хичээж буй хүн бүрт чиглэсэн бөгөөд төслийн нэгдүгээр ээлжинд 44 иргэн сайн дураараа  амжилттай хамрагдаад байгаа юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын өнцөг булан бүрээс "Итгэл" төсөлд хамрагдъя, хэрхэн, яаж хамрагдах вэ гэсэн иргэдээс санал хүсэлтүүд ирж байгаа тул цаашид төслийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн зохион байгуулагч нарын зүгээс хэлж байна.

"Иргэдэд олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна"

ЦЕГ-ын УСХ-ийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг: Архины хэт их хэрэглээнээс үүдэлтэй иргэд осгох, хөлдөх, зам тээврийн осолд өртөх цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачлаагаар “Эрүүл монгол хүн” гээд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр Аддиктологийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийг энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаатайгаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Төслийн эхний ээлжинд Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол гэсэн энэ 4 дүүргүүдээс 44 иргэнийг амжилттай хамруулсан. Харин төслийн хоёрдугаар ээлжинд 36 иргэнийг хамруулаад явж байна. Эдгээр иргэдэд олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

“Итгэл” төслийг эхэлснээс хойш сайн дурын үндсэн дээр өөрсдөө эмчилгээнд хамрагдъя гэсэн иргэд олон байна"

Аддиктологийн төвийн зөвлөх эмч З.Туяа:“Итгэл” төслийг эхэлснээс хойш сайн дурын үндсэн дээр өөрсдөө эмчилгээнд хамрагдъя гээд олон иргэд хандаж байна. Энэ бол сайн хэрэг. Төслийн хүрээнд нийслэлийн дүүргүүдээс архины хамааралтай иргэдийг хамруулж байгаа бөгөөд эдгээр иргэдэд 28 хоногийн хугацаатай сэтгэл заслын эмчилгээг хийж, нийгэмшүүлэх талаас мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны хэрэглээ маш өндөр хэмжээнд хүрсэн. Тэр дундаа залуучууд архи хэтрүүлэн хэрэглэх нь цаашлаад архины хамааралтай, архинд донтох өвчтэй болгодог тэр болгон мэдэхгүй байдаг. Үүнээс болоод би хааяа л нэг уудаг, сардаа нэг уудаг, би тааруулж, тохируулж уудаг гэх мэтээр өөрсдийгөө зөвтгөх шалтгаан нь архинд донтох суурь болж байдаг. Архинд донтох өвчтэй, эмгэгтэй болоод ирэхээр ганцхан хүний бие махбодыг төдийгүй сэтгэл санаа, зан үйл бүх л хүрээнд эмгэг өөрчлөлтийг бий болгодог. Үүнээс болоод зан үйлийн өөрчлөлтөд орсон хүн маш бүдүүлэг, харгис, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх янз бүрийн гэмт хэрэгт оролцох магадлал өндөр байдаг.

"Итгэл" төслийн Сэтгэл зүйч Ц.Энхжаргал: Иргэд сайн дураараа оролцож, архинаас хорт зуршлаас салъя, эдгэрье гэсэн хүсэлтэй байгаа сайшаалтай. Төсөл хамрагдсан иргэдэд сэтгэл заслын эмчилгээг давхар хийж байгаагаар онцлогтой. Хүний сэтгэл их өвчилдөг. Үүнээс болж тайвшрахын тулд архийг хэрэглэдэг. Хорт зуршилтай хүн ганцаараа гэж бодоод өөртэйгөө тэмцдэг байсан бол одоо дэмжих бүлэг үйлчилгээ үзүүлж байгаа учраас сайн үр дүн гарна гэж бодож байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 9 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 9 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 11 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 12 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 12 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 13 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 13 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 14 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 17 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр