Монголд таван сэтгүүлч тутмын нэг нь бие махбодийн халдлагад өртөж, хүнд хөнгөн гэмтэл авч байжээ

Ц.Цэрэнбадам
2022/11/03

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох олон улсын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэв

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалж хангахад учирч буй бэрхшээлийн талаар төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчдийг оролцуулсан хэлэлцүүлгийг Глоб Интернэшнл ТББ, ННФ, ЮНЕСКО хамтран зохион байгууллаа.  

Уулзалтыг нээж Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал үг хэлэв.

2019 онд Глоб Интернэшнл Төв, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хуульчдын холбоо хамтран хийсэн үнэлгээгээр Монголын таван сэтгүүлч тутмын нэг нь бие махбодийн халдлагад өртөж, хүнд хөнгөн гэмтэл авч байсан ба нэг сэтгүүлч дунджаар гурван удаа ажил үүргээ гүйцэтгэж яваад ийм нөхцөлд орж байсныг тогтоожээ. Түүнээс гадна ажлын багаж хэрэгсэлд халдах, нийтлэл нэвтрүүлгийг хориглосон, хориглохоор завдсан, редакцын цагдан хяналт, дарамт шахалттай тулгардаг болох нь тогтоогдсон байна.

 2020 оны 1 сараас 2022 оны 3 сар хүртэл мониторинг хийхэд 233 удаагийн иргэний болон улс төрийн эрхийн зөрчил бүртгэгдсэн байх ба үүнээс ихэнх нь буюу 114 нь мэдээллийн эрх чөлөө буюу мэдээлэл олж авах, боловсруулах түгээх эрхийг зөрчсөн тохиолдол байна. Эрх зөрчигчдийн ихэнх нь төрийн албан тушаалтнууд байгааг мониторингийн тайланд онцолжээ.  Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд сэтгүүлчийн эсрэг үйлдсэн хоёр л гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн аж.

ННФ-ын зүгээс ажил үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртсөн болон мэдээлэл чөлөөтэй олж авах, түгээх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл авах эрхийн зөрчилд мониторинг хийх чиглэлээр Глоб Интернэшнл Төв ТББ-д дэмжлэг үзүүлж байнга хамтран ажиллаж ирсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18