ХИЛИЙН БООМТОД МӨРДӨХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЖЭЭ


Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан юм. Зөвлөлийн даргаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажилладаг юм.

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн анхны хуралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Эрдэнэс Таван толгой ХК-ий хурлын танхимд зургаадугаар сарын 10-ны өдөр хийлээ. Анхны хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтын хилийн боомтыг өргөтгөх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Хилийн хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах замаар боомтоор нэвтрэх экспортын уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шийдэлд хүрэв. Нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл одоо ашиглаж байгаа зам хэт ачаалалтай байгаа учраас засварын ажлыг яаралтай дуусгах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Мөн хилийн боомтод мөрдөх нийтлэг журмыг хэлэлцэн баталсан юм. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлын тухайд санал солилцлоо. Хуралд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, "Эрдэнэс Таван толгой" ХК, "Эрдэнэс Монгол" ХК, "Энержи Ресурс" ХК, орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК, "Хөгжлийн хөтөч" төслийн нэгж болон бусад тээврийн компаниуд, орон нутгийн удирдлагууд оролцлоо.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18